Дэлхийн нэгдүгээр дайны үеэр нүүрэндээ хүнд шарх авч, хүн харахад нүд хальтрам болсон цэргүүдэд Анна Колеман Ваттс хэмээх барималчин бүсгүй баг хийж өгдөг байжээ.
Анна АНУ-д төрж өссөн хэдий ч 1917 онд Франц руу нүүжээ. Тэнд очоод удаагүй байхдаа “Тугалган хамар” хэмээх дэлгүүрийн эзэн, дайнд шархадсан цэргүүдэд тусалдаг Францын барималчин Дервент Вүүдтэй танилцжээ. Вүүд Дэлхийн нэгдүгээр дайнд нүүр нь зэрэмдэг болсон цэргүүдэд баг хийж өгч, цаашид амьдрах итгэл найдварыг өгдөг байжээ. Түүний энэхүү ажлаас урам авсан Анна өөрийн гэсэн “Хөрөг багны студи”-ээ нээн ажиллуулжээ.
Энэ цаг үед дайнаас эргэж ирсэн цэргүүдийн ихэнх нь сэтгэл санааны хувьд хүнд дарамтад орсон, танигдахын аргагүй зэрэмдэг төрхнөөсөө болж хүний нүүр ч эгцэлж харж чадахааргүй болсон байв. Харин Анна өөрийн гарын ур дүй, авьяас чадвараа ашиглан олон хүний амьдралыг өөрчилсөн гэж энд дурдах нь илүүц биз ээ.
Түүний энэхүү ажлыг Францын Засгийн газраас үнэлэн Хүндэт Легионий Одонг 1932 онд өгчээ.