Туркийн үндэсний валют лирийн ханш унаж, нэг ам. доллар 7 орчим лиртэй тэнцүү болсон нь тус улсыг зорьсон жуулчдад ашигтайгаар эргээд байна.
Даваа гарагийн өглөө гэхэд Истанбул хотын Нишан таши дүүрэг дэх тансаг зэрэглэлийн брэндийн бараа бүтээгдэхүүн худалддаг дэлгүүрүүдийн гадаа жуулчид олноороо дараалалд зогссон байв.
Францын Chanel, Louis Vuitton дэлгүүрийн гадна үл шингэрэх дараалал үүссэн нь голчлон Араб жуулчид аж.
Кувейтээс хоёр охиноо дагуулан ирсэн Фатима Али, “Бид хувцас, гоо сайхны бараа болон дэлхийн нэртэй брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаж авч байна. Үнэ нь маш хямд байна.” хэмээн онцолжээ. Дэлгүүрийн гадаа дараалалд зогсох жуулчдын ихэнх нь авсан бараагаа хийх чемодантайгаа ирсэн харагдсан ба гоо сайхны дэлгүүрийн гадна дараалалд зогсч буй Фатима бүр гурван чемодантай иржээ.
Ам.доллартай харьцах турк лирийн ханш энэ жил 40 хувиар суларсан нь Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы эдийн засагт үзүүлсэн нөлөөнөөс гадна АНУ-Туркийн харилцаа муудсантай холбоотой.
Туркийн төрийн тэргүүн энэ хэцүү цаг үед Турк улсад долларын урсгал оруулж ирж буй жуулчдад халуун дотно хандахыг иргэдээсээ хүсэхийн сацуу туркуудыг доллараа зарж, үндэсний валютаа дэмжихийг уриалжээ.
Нэрээ хэлэхийг татгалзсан нэгэн тансаг дэлгүүрийн худалдагч үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байгааг онцолсон бол Египтээс ирсэн нэг жуулчин худалдан авалтаасаа 1000 ам. доллар хэмнэж чадсан хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: reuters.mn