Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж буй "Бороо Гоулд" компанийн чингэлгээс палеонтологийн дурсгал олдсон гэсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Энэ сарын 10-ны баасан гаригт цагдаагийн байгууллагын ажилтнууд "Бороо Гоулд" ХХК-ийн уурхайн талбай дээр ирж, шалгалт хийсэн болно. Уурхайн хамгаалалтын алба цагдаагийн ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх явцад ямар нэг саад учруулаагүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг цагдаагийн ажилтны биед халдсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгахыг хүссэн бүх чингэлэгт үзлэг хийсэн бөгөөд чингэлгээс хураан авсан зарим эд зүйлсийг зохих журмын дагуу холбогдох байгууллага шалгаж байгаа болно.
Харамсалтай нь компанийн нэр хүндийг унагах зорилгоор мэдээллийг санаатай гуйвуулан, хуурамч зургийн хамт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаад гүнээ харамсаж байна.
Компани Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомжийг мөрдөж, хуулийн байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг зохих ёсоор биелүүлж ажилладаг гэдгийг тэмдэглэе.
Бороо Гоулд ХХК
2018 оны 08 сарын 14