МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Түүнчлэн сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай удирдах зөвлөлийн тогтоол гаргасан байна.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,
"Хурлаар ЗТХ-ийн дэд сайдад нэр дэвшүүлэх долоон хүнийг авч хэлэлцээд мэргэжлийн дадлага туршлага, мэдлэг чадвар, салбарыг төлөөлж ажиллах чадвартай хүнийг сонгосон.
Тодруулбал, Лувсан овогтой Халтарыг дэд сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд тэрбээр
- 1990-онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо Зам харилцааны их сургуулийг төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд, 1993 онд Удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн менежментийн чиглэлээр төгссөн.
- 1999 онд Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг докторын зэргээр хамгаалсан.
Ажилласан байдал
- 1983 онд УБТЗ-ын удирдах газарт ажиллаж эхэлсэн.
- 1983-1985 онд УБТЗ-ын худалдааны баазад ачигчаар,
- 1990-1992 онд УБТЗ-ын техникумд инженер багш,
- 1993-2006 УБТЗ-ын Олон улсын улсын тээвэр зуучийн төвд захирал,
- 2006-2008 онд УБТЗ-ын боловсон хүчний нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар,
- 2008-2013 УБТЗ-ын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан,
- 2015-2017-онд УБТЗ-ын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудлыг хариуцсан орлогч даргаар,
- 2017 оноос одоог хүртэл Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа аж. Ур чадвартай ажлын дадлага туршлагатай хүнийг дэд сайдад нэр дэвшүүлж байна гэлээ.
Мэргэжил, ур чадвар ёс зүйн шаардлага хангаж чадахгүй байгаа албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно
МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол:
Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай
1. МУ-ын хуулийг чанд мөрдөн сахилга хариуцлагыг чангатгах зорилгоор МАН-аас сонгогдож томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад дараах чиглэлийг хүргүүлсүгэй.
- Улс төрийн болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, мэргэжил, ур чадвар ёс зүйн шаардлага хангаж чадахгүй байгаа албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн захиргааны бүх түвшинд орон даяар мөрдлөг болгож ажиллах
2.Дээрх чиглэлийг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чиглэл болгосугай гэсэн тогтоол гаргалаа" гэлээ.