Италийн Генуя хот дахь хурдны замын гүүр нурсны улмаас 26 хүн амь үрэгдэж, 15 хүн хүнд бэртэж, 12 хүн одоог хүртэл ор сураггүй байгаа талаар Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдлээ.
Түүний хэлж байгаагаар гүүр нурсан нь золгүй явдал байгаагүй ба хөрсөнд суулт өгсөн байж болзошгүй аж. Тэрээр, “Гүүрийг хариуцаж байсан бүх шатны хүмүүсээс байцаалт мэдүүлэг авна” хэмээн ярьжээ.
Генуя хотын хоёр хэсгийг холбож байсан тус гүүр мягмар гарагийн 11:30 цагт нуржээ. Гүүр 1960-аад онд баригдсан ба хамгийн сүүлд 2016 онд урсгал засварт орсон аж.
Ослын газраас ирсэн мэдээллээр гүүрний 200 м орчим хэсэг нь нурсан ба гүүр нурах үед гүүрэн дээр 30-35 суудлын автомашин, том оврын гурван машин явж байсан аж.
Ослын газар дээр 300 гаруй аврагчид, аврагч ноход болон тусгай техник хэрэгслийн тусламжтайгаар эрлийн ажиллагааг явуулж байна. Зарим нэг хэвлэл мэдээллээр нурангин доороос хүмүүсийн хашгирах чимээ сонсогдож буй талаар мэдээлжээ.