УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар өнгөрсөн ням гарагт болсон, 33 дугаар галт тэрэгний ослын талаар мэдээллээ. Энэ үеэр орлогч дарга И.В.Милостных дараах асуултуудад хариулсан юм.
-Би өмнө нь нутагтаа төмөр замд ажилласан тул ослын дараах сэргээн босголтын туршлагатай. Иймд намайг ослын газар руу томилсон юм. Ослын шалтгаан гэвэл маш хүчтэй усны урсгал 15 минутын турш замын хэсгийг угаажээ. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй. Ослын дараа зүтгүүрийн бригад, галт тэрэгний үйлчлэгч нар мэргэжлийн үүднээс маш сайн ажилласан. Харамсалтай нь ийм осол зөвхөн Монголд гардаггүй. Бусад улсад ч тохиолддог тул үүнд хэн нэгнийг буруутгахад эрт байна. Бид ослын газарт нэмэлт үзлэг хийнэ. Ус зайлуулах дахин төлөвлөлт хийнэ.
Ослын дараа бидэнтэй хамтран ажилласан нутгийн иргэд, тоног төхөөрөмжөөр хангасан ААН-үүдэд талархаж байна.
-Эрүүгийн цагдаагийн газраас УБТЗ-ын Оросын талын орлогч дарга нарыг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, оффшортой холбоотой хэмээн шалгаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Хоёр талын хамтран байгуулсан, шалган байцаах комисс жил бүр УБТЗ-д ажилладаг. Таны асуусан зүйлтэй холбоотой ямар ч дүгнэлтийг энэ комисс гаргаагүй. Мөн АТГ зохих шалгалтыг хийсэн. Би ослын талаарх асуултад л хариулахад бэлэн.
-Хувь нийлүүлэгчийн зүгээс УБТЗ-ыг ажлаа хэр сайн хийж байна гэж дүгнэдэг вэ?
-Энэ талаар ярина гэвэл хэдэн цаг хэрэгтэй. УБТЗ-ын энэ оны үзүүлэлтүүд 2017 оныхоос давсан. Бид цаашид хөдөлгөөний аюулгүй байдлаа сайжруулан ажиллана.
-Хэдийгээр та бүхэн ослын шалтгааныг байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбож байгаа ч олон нийт УБТЗ-ын өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
-УБТЗ энэ асуудлыг шуурхай хурлаар хэлэлцэнэ. Хэрэв хэн нэг албан тушаалтан алдаа гаргасан байвал мэдээж хариуцлага тооцно.
-Та бүхэн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол болсон гэлээ. Энэ дүгнэлтийг ямар байгууллага гаргасан бэ?
-ОБЕГ болон цаг агаарын байгууллага ингэж дүгнэсэн шүү дээ. Үндэслэх баримт бичиггүйгээр бид ингэж ярихгүй. 33 дугаар галт тэрэг 286-аас ердөө 20 минутын өмнө явахад замд ямар нэг асуудал байгаагүй. Тэгэхээр зам, замын суурийг хэдхэн минутад л их ус угаачихсан гэж бид үзэж байна. 82 миллиметр хур тунадас буусан гэж мэргэжлийн байгууллага мэдээлсэн.
-Манай улсад нэг хоромд 50 миллиметр ба түүнээс дээш хэмжээтэй хур тунадас буувал байгалийн гамшигт тооцдог. ОХУ-д хэрхэн авч үздэг вэ?
-50 миллиметр гэдэг бол олон улсын стандарт. Бүх улсад энэ жишгийг мөрддөг.
-ОХУ-ын сэргээн босгох галт тэрэг ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Тэд эвдэрсэн замыг засаагүй. Зөвхөн унасан зүтгүүрүүд болон галт тэргийг босгон, зам дээр байрлуулж байгаа юм.
-Энэ туслалцааных нь хариуд УБТЗ ямар хэмжээний төлбөрийг ОХУ-д төлөх вэ?
-Бид одоогоор энэ талаар ярилцаагүй байна. Зам засварыг УБТЗ дангаараа гүйцэтгэсэн гэдгийг онцлох хэрэгтэй.
-Баярлалаа.