Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох гэнэтийн хүчтэй аадар борооноос үүссэн үерийн улмаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд аялж явсан суудлын 286-р галт тэрэг наймдугаар сарын 12-ны өглөө 05 цагийн үед замаас гарч осолдсон.
Ослын газар хийсэн сэргээн босголтын ажлын талаар УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга И.В.Милостных, Төмөр замчдын холбооны тэргүүн Б.Баяраа мэдээлэл хийлээ.
УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа:
"Өглөө 05:15 цагт мэдээ ирээд замыг хааж, УБТЗ-ын онцгой байдлын штабад мэдээлэл ирж, 05:45 цагт штаб бүрэн бүрэлдэхүүнээр цуглаж, сэргээн босголт, тусламжийн ажлыг эхлүүлсэн. Осол болсон газар руу Замын орлогч дарга Л.Халтар сэргээн босголтын ажлыг удирдахаар эндээс 06:00 цагт явсан. Байдал хүнд байсан. Бороо үргэлжлэн орж байлаа. Галт тэрэгт нийт 342 зорчигч сууж явсан. Газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлж байсан.
12-ны үдээс хойш осол болсон газарт орлогч дарга И.В.Милостных ажилласан. Өнөөдрийн байдлаар сэргээн босголтын ажил үргэлжилж байна.
Сэргээн босголтын ажлыг хийж, 13-ны өдрийн 22:04 цагт дуусаад хөдөлгөөнийг саадгүй үргэлжлүүлсэн.
Нийт 351 хүнд эмнэлгийн үзлэг хийж, 81 хүнд эмнэлгийн туслалцаа үзүүллээ. Тэдний хоёрт нь хүнд тогтвортой гэсэн онош тавьсан.
200 метр төмөр зам шинээр тавилаа.
12-ны 20 цагт зорчигчдыг Улаанбаатарт авчирсны дараа, одоогоор УБТЗ-ын төв эмнэлэгт 18 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, тэдэнд рентген зураг, MRI оношилгоо зэрэг эмнэлгийн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж байна.
6800 куб метр газар шорооны ажил хийлээ. 3500 м3 шороогоор түр автомашины зам хийсэн. Хөрс нь намагжсан, дугуйт техник явах хэцүү байсан учраас түр зам хийж ажилласан. 144 метр куб чулуугаар замын сууринд чигжээс хийсэн. Төмөр замын далан бэхэллээ. 200 метр төмөр зам шинээр тавилаа.
Сэргээн босголтын ажилд ОХУ-ын Дорнод Сибирийн Улаан-Үд дэх Сэргээн босголтын галт тэргийн бие бүрэлдэхүүн яаралтай ирсэн. 225 тонны автокран ажиллаж байна. 13 ш автосамосвал, ачигч 4, бульдозер 3, автогрейдер 3-ыг ашиглалаа. Сэргээн босголтын үед дугуйт техник явахад хэцүү байсан учраас зэвсэгт хүчнээс хоёр танкийг ажиллуулсан.
Нийт 486 хүн сэргээн босголтын ажилд оролцлоо. УБТЗ-ын бүх алба хэлтсүүд ослыг арилгахын тулд нийт бүрэлдэхүүнээрээ ажилласан. Мөн гадны байгууллагууд маш их туслалцаа үзүүллээ.
Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээ мөнгөөр гарч дуусаагүй байна. Эхний өдөр 200 гаруй сая төгрөгийг хоол унд, багаж, техник, нэмэлт бараа зэрэгт зарцууллаа.
Айраг сумын засаг захиргаа их хэмжээний дэмжлэг үзүүлж, газар дээр ажиллаж байгаа хүмүүсийн хоол ундыг хийлцэж өгсөн. Тус сумд онцгой байдалтай, айл өрхүүд усанд автсан байдалтай байхад УБТЗ-ын сэргээн босголтын ажилд туслалцаа үзүүлсэнд нийт төмөр замчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээ мөнгөөр гарч дуусаагүй байна. Эхний өдөр 200 гаруй сая төгрөгийг газар дээр ажилласан хүмүүсийн хоол хүнс, багаж, техник, гэр майхан, нэмэлт бараа зэрэгт зарцууллаа.
Осол гарах үед зорчигдын гурван галт тэрэг замд явж байсан бөгөөд саад учирсан тул галт тэрэг явах боломжгүй болсон. Тэдгээр галт тэрэгт зорчиж байсан 2000 гаруй хүнийг автобусаар тээвэрлэж хүрэх газарт нь хүргэж өгсөн.
Мөн хөрш зэргэлдээ орнуудтай уялдаатай ажиллах шаардлагатай болсон. Боогдсон зорчигчдын галт тэрэг Москва, Бээжингийн галт тэрэг дамжин өнгөрөх ёстой байсан тул үүнийг яаралтай шийдэж, саадтай байсан газрыг автобусааар тээвэрлэсний дараа цааш нь галт тэргээр зорчих зохицуулалтыг хамтран хийлээ.
Осол болсон газар цаг агаарын байдал хүнд байсан. хэдхэн цагийн дотор 82 мм хур тунадас унасан. 50 мм хур тунадас унахад гамшиг болж буйг зарладаг. Гэтэл гамшгийн хэмжээнээс 1,6 дахин их хур тунадас унасан. Борооны ус хөрсөнд урсаж ажилгүй, төмөр замын суурь бүтцийг угааж орж ирсэн.
Галт тэрэг замаас гарсны дараа машинчин бригад яаралтай тормозлож, цонхоо хагалан гарч, зорчигчдыг галт тэргээс гаргаж, аюулгүй байдлыг хангах ажлыг шуурхай зохион байгуулсан" гэлээ.