Гена матар, Чебурашка, Простоквашино үлгэрийн Матроскин муур, Фёдор ах, шууданч Печкин зэрэг хүүхэлдэйн киноны баатруудыг бүтээсэн Оросын хүүхдийн зохиолч, телевизийн хөтлөгч Эдуард Успенский 80 насандаа Москва хотноо таалал төгслөө.
Сүүлийн жилүүдэд тэрбээр хорт хавдраар шаналж, эмчилгээ хийлгэж байсан талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.
Наймдугаар сарын эхээр Пучково тосгон дахь гэртээ ухаан алдсан тул түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй болсон талаар мэдээлж байв.
Түүний зохиолуудаар 60 гаруй хүүхэлдэйн кино бүтээжээ.
Эдуард Успенский 1937 оны арванхоёрдугаар сарын 22-нд Егорьевскт (Москва муж) мэндэлжээ. Тэрбээр ахлах ангийн сурагч байхдаа шүлэг, өгүүллэг бичиж эхэлсэн байна.
Оюутан ахуй цагтаа Успенский сургуулийнхаа ханын сонинд зориулж шүлэг, фельетон бичдэг байсан бөгөөд дараа нь зохиолуудаа "Матар" сэтгүүл, "7 хоног" сонинд нийтлүүлж эхэлжээ. 1960-1970 онд "Гена матар ба түүний нөхөд", "Чебурашка ба түүний нөхөд", "Гена матрын амралт" зэрэг номнуудаа хэвлүүлснээр тэрээр ихэд алдаршжээ.
Фёдор ах, Матроскин муур, Шарик нохойны тухай өгүүлдэг "Фёдор ах, нохой, муур гурав" хэмээх түүний анхны ном 1974 онд хэвлэгджээ. Номоор нь "Простоквашино тосгоны гурав", "Простоквашинод өнгөрүүлсэн амралт", "Простоквашиногийн өвөл" хэмээх гурван хүүхэлдэйн кино хийсэн байна.
Успенский нийт 58 хүүхэлдэйн киноны зохиол бичжээ.
1970 онд тэрбээр Зөвлөлтийн "Радионяня", 1975 онд "АБВГДейка" зэрэг хэд хэдэн хүүхдийн нэвтрүүлгийг санаачлан бүтээсэн байна. Түүний бүтээлүүдийг дэлхийн 25 хэлнээ орчуулжээ.
Эх сурвалж: BBC