Өнөөдөр улс оронд өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
“Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийлээ
2008 оноос хойш буюу сүүлийн 10 жилийн хугацаанд хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмээгүй тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд зардлаа нөхөх боломжгүйд хүрээд байна хэмээн “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийлээ.
Тэд 10 жилийн хугацаанд шатахуун, түлшний үнэ, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч хот хоорондын тээврийн тасалбарын үнэ 2008 оноос хойш нэмэгдээгүйн улмаас ажилчдынхаа цалинг нэмэх нь бүү хэл алдагдалд ороод байна гэлээ.
УБТЗ ХНН-ийн дарга Жигжиднямаа мэдээлэл хийлээ
Ослын газар хийсэн сэргээн босголтын ажлын талаар УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга И.В.Милостных, Төмөр замчдын холбооны тэргүүн Б.Баяраа мэдээлэл хийлээ.

Италийн Генуя хот дахь хурдны замын гүүр нурсны улмаас 36 хүн амь үрэгдлээ
Италийн Генуя хот дахь хурдны замын гүүр нурсны улмаас 36 хүн амь үрэгдсэн Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдлээ. Түүний хэлж байгаагаар гүүр нурсан нь золгүй явдал байгаагүй ба хөрсөнд суулт өгсөн байж болзошгүй аж. Тэрээр, “Гүүрийг хариуцаж байсан бүх шатны хүмүүсээс байцаалт мэдүүлэг авна” хэмээн ярьжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан агентлаг байгуулахаар боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
"Монгол сагсан бөмбөгөөр Азийн нүүр царай болсныг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна"
Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржавтай ФИБА сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хөгжлийн замнал, цаашдын зорилго, тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөгийн 3х3 төрөл эрчимтэй хөгжиж, тамирчдын ур чадвар сайжирч, багийн спортын төрлөөр манай тамирчдын олон улсын түвшинд үзүүлж буй амжилтын буухиа тасрахгүй байна. Монголын баг тамирчид дэлхийд чансаагаар 5-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэж, олон улсад өөрсдийгөө батлан харуулаад байна. Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж хүлээн авна уу.