Венесуэлийн нийслэл Каракас хотын хамгийн том эмнэлгийн ариун цэврийн ихэнх өрөөнүүд хаалттай байх аж. Тус эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүд эмнэлгийн нэг давхарт байх жижиг цоргоноос дуслах уснаас тосч хэрэглэнэ. Эмнэлэг төлөвлөгөөт хагалгаануудыг хойшлуулж, заримыг нь цуцлах хүртэл арга хэмжээ аваад байгаа аж.
Цагтаа Латин Америкийн тэргүүлэгч эмнэлгийн нэг байсан Венесуэлийн Төв их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.“Хагалгааны хэсэгт очоод, хагалгаанд орохоосоо өмнө гараа угаах гээд цоргоо нээтэл юу ч гоожоогүй.” хэмээн эмэгтэйчүүдийн эмч Лина Фигуэрия ярьсан байна.
Венесуэлийн социалист засгийн газар уг асуудалд сөрөг хүчний “алан хядагчид” буруутай хэмээн удаа дараа мэдэгджээ.
Тав дахь жилээ эдийн засгийн хямралтай нүүр тулаад буй венесуэлчүүд хүнсний гачигдал, үнийн хөөрөгдөлд өртөхөөс гадна эх орноосоо дүрвэх болсон. Нийслэл Каракасын ус сувгийн шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийгээгүй удсанаас хотын 3 сая иргэн гоожуурын усгүй сүүлийн хэдэн сарыг үджээ.
Каракас хот далайн түвшнээс 900 м өндөрт байрлах ба цэвэр усаа гүний усаар хангадаг аж. Гэтэл удаан хугацааны турш засаагүй, шаардлагатай сэлбэг нь хомс, Засгийн газар мөнгөгүй байгаагаас иргэд цэвэр усгүй хоцроод байна.
Венесуэлийн социалист засгийн газар уг асуудалд сөрөг хүчний “алан хядагчид” буруутай хэмээн удаа дараа мэдэгджээ. Өнгөрсөн сард Венесуэлийн Мэдээллийн сайд Хорхе Родригез тус асуудлыг шийдэх тусгай төлөвлөгөө боловсруулсан хэмээн мэдэгдсэн ч асуудал одоог хүртэл шийдэгдээгүй л байгаа аж.
Антибиотик болон вакцины хомсдолд орсон тус улс цэвэр усгүй болсон нь эрүүл мэндийн олон асуудлыг дагуулжээ.
Венесуэлийн нэгэн ТББ-аас гаргасан судалгаагаар Каракасчуудын 75 хувь нь цэвэр ус тогтмол хэрэглэж чадахгүй байгаа гэсэн бол 11 хувь нь бохир ус хэрэглэн, арьс, ходоодны асуудалтай болсон гэж хариулжээ. Эрүүл мэндийн яам долоо хоног тутмынхаа статистик тоогоо мэдээлэхээ больсонтой холбоотойгоор цэвэр усны гачигдал иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаатай холбоотой мэдээлэл байхгүй. Гэсэн ч эмч, эмнэлгийн ажилтнууд суулгалт, хамуу нэмэгдэж буйг онцолжээ. Венесуэлийн ядуусын хороололд амьдардаг, их сургуулийн багш, 64 настай Мариангела Гонзалесийн гэрийнх нь үүд ус ундааны сав, хоолны сав суулгаар дүүрчээ. Тэрээр, “Ус авчрахад бид цаг алдалгүй сав суулгаа бариад гүйдэг.” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: reuters.com