Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал Хангарди ордонд болж байна. Уг хурлаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дугаарын хаязгаарлалт хэрхэн хийх болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хотын төв болон хөдөө орон нутгаас хот руу чиглэх хөдөлгөөн ихэслээ.
Замын түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулдаг юм.
Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж:
"Зарим уулзваруудын гэрэл дохионы режимийг өөрчлөх, ачааны машины хөдөлгөөнүүдийг зарим газар хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг томоохон худалдааны төвүүдийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах зэрэг ажлууд хийж байна.
Сургуулийн хүүхдийг тээвэрлэх автобусуудыг шалгаж байна.
Мөн ирэх долоо хоногийн бямба, ням гарагт буюу наймдугаар сарын 25, 26-нд тэгш, сондгойгоор хязгаарлах санал гаргаж байна" гэлээ.
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга ирэх амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор явах зохицуулалтыг баталлаа.
Наймдугаар сарын
- 25-ны бямба гарагт улсын дугаар нь 0,2,4,6,8 /тэгш/
- 26-ны ням гарагт улсын дугаар нь 1,3,5,7,9 /сондгой/ тоогоор төгссөн бол ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО.
Энэ өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.