Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч Б.Дуламзаяатай ярилцлаа.
-“Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын” журмыг шинэчлэн батлаад байна. Уг журмаар хамгийн их зохицуулагдаж байгаа, санхүүгийн хэрэглэгчдэд шууд мэдрэгдэх гол зохицуулалт нь юу вэ?
-Уг журмын зорилго нь банкны хүү бодоход баримтлах зарчмыг тодорхойлох, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг харилцагчдад ил тод байлгах, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах юм.
Банкууд ихэвчлэн зээл, хадгаламжийн бүтээгдэхүүний зөвхөн зарласан хүүг мэдээлдэг. Гэтэл зарласан хүүнээс гадна зээл авах явцад зээл судлах, барьцаа хөрөнгийг баталгаажуулах, даатгуулах зэрэг нэмэлт зардлууд гардаг бөгөөд эдгээрийг оруулж тооцсон Зээлийн бодит өртөг нь харилцагчаас гарах зардлыг илүү бодитой илтгэдэг.
Тодорхой төрлийн зээлүүдэд зээлийн бодит өртгийг тооцдог байсан бол одоо 100 сая төгрөгөөс доош дүнтэй бүх зээлдэгчдэд зээлийн бодит өртөг тооцож, танилцуулдаг байхаар хамрах хүрээг нэмэгдүүлсэн.
Ингэснээр иргэд банкнаас зээл авах болон хадгаламж байршуулахдаа хүү, шимтгэл болон бусад зардлын мэдээллийг нээлттэй авах эрхтэй, нөгөө талаас банкууд ч иргэдэд зээл авахтай холбогдон гарах зардал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг гаргаж өгөх байдлаар үүрэг хүлээж, хариуцлага нэмэгдсэн.
-Ерөнхийдөө зээл олгох, хүү тооцох, зээлийн бодит өртөг хэд болох гэх зэрэг харилцагчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зохицуулалтууд оржээ. Журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?
-Монголбанк хяналт тавьж, жилд нэгээс доошгүй удаа газар дээр нь шалгалт хийх, шалгалтын үр дүнгийн дагуу холбогдох үүрэг, даалгавар, зөвлөмж өгнө.
Мөн Монголбанкны вэб хуудсанд зээлийн бодит өртгийн тооцоолуурыг байршуулна. Ингэснээр харилцагчид уг тооцоолуурыг ашиглан өөрийн сонирхож буй зээлийн бодит өртгийг тооцох, банкны тооцоололд хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд харилцагч банк эсвэл Монгол банканд хандах боломжтой.
-Иргэд мэдээлэл муутайгаас болж, хэт их зээл авах, өрийн дарамтад орох тохиолдол их байдаг. Журмын дагуу банкууд хүү, шимтгэлийн мэдээллийг нээлттэй, ил тод, тодорхой өгснөөр энэ асуудлыг шийдвэрлэж чадах байх?
-Банкны хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлснээр харилцагчид өөрт ирэх төлбөрийн дарамт, санхүүгийн зардлыг бүрэн ухамсарлах, нээлттэй мэдээлэлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах боломж дээшилнэ гэж бид хүлээж байна. Харин иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж, улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд өр-орлогын харьцааны дээд хязгаарыг тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.
-Зээлийн гэрээний үсгийн шрифт хэт бага, уншихад төвөгтэй байх нь элбэг. Энэ асуудлыг бас журмаар зохицуулж өглөө. Үүнийг тодруулахгүй юу?
-Журамд “Банкны зээл, хадгаламжийн гэрээний үсгийн фонт есөөс багагүй, тодорхой, ойлгомжтой байна.” гэж тусгасан. Ингэснээр банкны харилцагч гэрээний мэдээлэлтэй нарийн танилцах боломж нэмэгдэх болов уу.
-Шинэчлэн батлагдсан журмаар банк аливаа хадгаламж, зээлийн бүтээгдэхүүний хүүг жилээр илэрхийлж, олон нийтэд мэдээлнэ гэжээ. Одоогоор банкууд хэдий хугацаагаар зээл, хадгаламжийн хүүгээ зарладаг вэ. Ялангуяа, зээлийг хэт бага хугацаагаар хүүг зарлах нь харилцагчийг төөрөгдүүлэх нөхцөл байдалд хүргэдэг байх?
-Өмнөх журамд энэ талаар ямар нэг зохицуулалт байгаагүй тул банкууд бүтээгдэхүүний онцлогоос хамааран хүүг жилээр, улирлаар эсвэл сараар зарлаж ирсэн. Тухайлбал, зээлийн сарын хүү 1.8 хувь гэж зарлах нь харилцагчид бага дүн мэт харагддаг боловч жилийн хүү нь хүү бодох давтамжаас хамааран 21.6 хувь буюу түүнээс дээш байх боломжтой. Иймд хүүг жилээр зарлах нэгдсэн стандарт тогтоох нь харилцагчийг төөрөгдүүлэх нөхцөлөөс сэргийлэх, харилцагчид зарласан хүү болон зээлийн бодит өртөгийн мэдээллийг бодитоор хүргэх ачхолбогдолтой.
-Иргэдээс хамгийн их гомдол ирдэг зүйл нь ипотекийн зээл дээр хүү хэт өндөр бодогдож, үндсэн зээл бараг төлөгдөхгүй байна гэх асуудал. Журмаар энэ асуудлыг зохицуулж байгаа юу?
-Журамд сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлтэй зээлийг харилцагчийн төлбөрийн чадвар, мөнгөн урсгалтай уялдуулан сарын нийт төлбөр нь тогтмол, эсвэл үндсэн төлбөр нь тогтмол хувилбараас сонгуулахаар заасан. Сарын нийт төлбөр тогтмол зээлийн хувьд хугацааны эхэн үед зээлийн үндсэн төлбөр бага, хүүний төлбөр өндөр байдаг бол сүүл үед үндсэн төлбөр өндөр, хүүний төлбөр бага болдог.
Харин сарын үндсэн төлбөр тогтмол хувилбарыг сонгох тохиолдолд сар бүр тэнцүү дүнгээр зээлийн үндсэн төлбөр буурах боловч хугацааны эхэнд төлөх зээлийн нийт төлбөрийн дарамт өндөр. Иймд иргэд банкнаас зээл хүсэхдээ төлбөр хийх ямар сонголтууд байгааг тодруулж, өөрийн орлого, мөнгөн урсгалд тулгуурлан оновчтой хувилбар сонгох хэрэгтэй.