Хятадын эрх баригчид чанарын шаардлага хангаагүй, хүүхдийн хэдэн зуун мянган вакцин дахин илрүүллээ. Ингэснээр тус улсад үйлдвэрлэсэн хуурамч вакцины тоо 900 гаруй мянгад хүрсэн талаар Хятадын засгийн газраас мэдээлжээ.
Хятадын Төрийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “Чангчун Чангшен Байо технологи” компанийн үйлдвэрлэсэн сахуу татран, хөхүүл ханиадны нийт 247 200 вакцин стандартын шаардлага хангаагүй талаар бичсэн байна. Мөн тэдгээр вакцины ихэнхийг Хятадын зүүн хойд зүгийн Шангдон мужийн захиргаанд худалдаж, заримыг нь хүүхдүүдэд хэдийнэ хийжээ.
Чанарын шаардлага хангаагүй вакцин үр дүн үзүүлэхгүй ч хүүхдийн эрүүл мэндэд аюултай биш болохыг Хятадын эрх баригчид онцолжээ. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн комисс, Эм зохицуулах хороо шаардлага хангаагүй вакцинд хамрагдсан хүүхдүүдийг дахин дархлаажуулахаа мэдэгдсэн юм.
Өнгөрсөн арван нэгдүгээр сард Хятадын эрх баригчид “Чангчун Чангшен Байотехнологи” компанийн 253 338 ширхэг сахуу татрангийн вакциныг, Вуханы биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн үйлдвэрлэсэн 400 мянган вакцин чанарын шаардлага хангаагүйг мэдэгдсэн. Засгийн газрын зүгээс тэр дундаа Ерөнхийлөгч Си Зиньпин хэрэг явдлыг сайтар шалгаж, зохих ёсны арга хэмжээ авахыг шаардсан юм.
Хятадын засгийн газар хүнсний аюулгүй байдал, чанарт анхаарч, дотоодын болон олон улсын хэрэглэгчдийн итгэлийг олохоор ажиллаж байгаа энэ үед ийм хэрэг гарсан нь цагаа олоогүй явдал байсныг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: cnn.com