Ирэх сарын 2-8-ны өдрүүдэд Зүүн Азийн АШТ манай улсад болно. Энэ тэмцээний эхний шатанд Монголын Улсын үндэсний шигшээ баг өрсөлдөх юм.
Тэд өнөөдөр бэлтгэлээ эхэллээ. Герман улсын иргэн Майкл Вайссаар удирдуулсан манай улсын шигшээ баг энэ тэмцээнд зургаа дахь удаа хүч үзнэ. Өмнө нь манай шигшээ баг эхний шатыг давсан удаагүй. Энэ удаад тус шатны тэмцээнийг анх удаа эх орондоо хүлээн авч буй нь давуу тал юм. Эрэгтэйчүүдийн тэмцээний хуваарийг танилцуулбал:
09.02 17:00 Монгол - Макао
09.04 17:00 Монгол - Умард Марианы арлууд
09.06 17:00 Монгол - Гуам
Хэсэг тэргүүлсэн цорын ганц баг II шатанд өрсөлдөх эрхтэй. II шатны тэмцээн арван нэгдүгээр сард Тайваньд зохион байгуулагдана. Энэ шатанд Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд тоглох юм.
Үндэсний шигшээ баг аравдугаар сард ОУХБХ-ны өдрүүдээр хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарь батлагджээ. Талын хөх чононууд 10-р сарын 12-ны өдөр Сингапуртай, 16-нд Лаостай тус тус зочилж тоглоно.
2019 онд МХБХ, Катарын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Катарт очиж бэлтгэл сургуулилт хийх юм. Одоогоор үндэсний шигшээ багт нийт 28 тоглогч дуудагдаад байгаа бөгөөд Зүүн Азийн тэмцээний дүрмээр 18 нь эхний шатны тоглолтуудын мэдүүлэгт багтана. Эдгээр тоглогчдыг танилцуулвал:
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик220), Б.Ариунболд (Эрчим), А.Сайханчулуун (Эф Си Улаанбаатар), Тэнгис (Улаанбаатар Сити)
Хамгаалагч: О.Мөнх-Оргил (Дэрэн), Д.Төрбат (Атлетик220), Б.Гарьдмагнай (Дэрэн), Д.Билгүүн (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), Б.Ууганбат (Дэрэн), С.Дөлгөөн (Андууд Сити), А.Нармандах (Улаанбаатар Сити)
Хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), Б.Батмөнх (Дэрэн), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Ж.Сүндорж (Эф Си Улаанбаатар), С.Гал-Эрдэнэ (Эрчим), С.Ганхуяг (Хангарьд), Ц.Мөнх-Эрдэнэ (Эф Си Улаанбаатар), А.Тэмүүжин (Атлетик220), Б.Балжинням (Эф Си Улаанбаатар), Ч.Бат-Эрдэнэ (Атлетик220)
Довтлогч: Н.Наранболд (Атлетик220), П.Энхбилэг (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити)