Япон хэл дээрх Монголын бизнес эдийн засгийн нэгдсэн платформ monnichi.today-г удахгүй нээнэ. Иймд Монгол, Японы хувийн салбарын бизнес форум ирэх сарын 17-нд Шангри-Ла зочид буудалд болно.
Форумд хоёр улсын албаны төлөөллүүд, хүндэт зочдоос гадна Японы хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, Монгол-Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн компаниуд, Монгол дахь суурин япон иргэд, бизнес эрхлэгчид, хамтарсан хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөл, хоёр орны дунд бизнес эрхэлдэг, япон хэлтэй, монгол бизнес эрхлэгчид, япон төгсөгчид оролцоно.
Хөтөлбөрт монгол компаниудын төсөл, бизнесийн танилцуулга илтгэл, бүтээгдэхүүний дэмо танилцуулга, үзэсгэлэн, гадаад худалдаа, бизнес орчны хэлэлцүүлэг, санал шийдэл, кофе завсарлага, чөлөөт ярилцлага, нэрийн хуудас солилцох, нэтворкинг ба хувийн хэлцэл, форумын дараах суппорт систем, BIZIT M&A бизнес зуучлалын глобал платформын танилцуулга бүртгэл, хөрөнгө оруулагчдын консалтинг эрх хожих уралдаан, тусгай хүлээн авалт багтжээ.
Форум мэргэжлийн япон хэл дээр явагдана. Японд төгсөж, ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн зөвлөхүүд форумд оролцох монгол компаниудын илтгэл, материалыг япон хэлээр бэлтгэх, бусад дэмжлэг, зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах юм байна.
“MONNICHI TODAY 2019” бизнес форумд оролцох хүсэлтэй компани, төслийг энэ хуудсаар бүртгэж эхэлжээ.