Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хангайн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт өчигдөр эхэллээ.
Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны удирдлагууд, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Архангай, Банхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 200 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөний үеэр ХХААХҮЯамны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ “Энэ онд улсын хэмжээнд
408 мянган га-д үр тариа, үүнээс
- 390 мянган га-д улаанбуудай,
- 15 мянган га-д төмс,
- 8.4 мянган га-д хүнсний ногоо,
- 32 мянган га-д тэжээлийн таримал,
- 41 мянган га-д тосны ургамал,
- 6.5 мянган га-д жимс жимсгэнэ,
Нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлсэн.
Зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт 494 мянган га талбайд тариалалт хийжээ. Аймаг бүрээс ирүүлсэн мэдээдэлд тулгуурлан наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна.
Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээг хангана. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана” гэв.
Ургац хураалтын хугацаанаас өмнө хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, ургацыг байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс хамгаалан, үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийж, зам, гүүрээ засварлахыг тариаланчдад зөвлөлөө.