УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурлыг долоо хоногоор хойшлууллаа. Учир нь хохирогч гэгдэх Ч.Наранзаяа мухар олгойн хагалгаанд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй гэж түүний өмгөөлөгч Б.Мэргэн мэдээллээ.
Тэрээр хэлэхдээ "Шүүх хуралд хохирогч заавал оролцох шаардлагатай байдаг. Гэвч хохирогч Ч.Наранзаяа шүүх хуралд оролцох хүсэлтээ тавьсан байсан боловч мухар олгойн гэнэтийн хагалгаанд орсон учир эмчийн магадлагааг үндэслэн шүүх хурлын товыг долоо хоногийн хугацаатай хойшлуулахаар боллоо" гэсэн юм.
Харин шүүгдэгч Д.Гантулга болон хохирогчийн эгч, гэрч Ч.Саранзаяа нараас яриа авахыг хүссэн боловч тэд татгалзсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 09-ний өдөр хүлээн авчээ.
Шүүх хуралдаан ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлалаа.