Шүүх болон АТГ-ын буруу шийдвэрээс болж 2500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирч байгаа талаар ХУД-ийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийж байна.
Тус сургуулийн эцэг эхчүүдийн зөвлөлийн зарим төлөөлөл хэвлэлийн бага хуралд оролцож байна. Тэд “Энэ сургуулийг хэн удирдах нь чухал биш. Гол нь мэргэжлийн, ажлаа мэддэг хүн байх ёстой. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сургуулийн захирлыг солих, халах талаар ярьж эхэллээ. Уг нь өдийд өвөлжилт, элсэлтээ ярих ёстой шүү дээ. Энэ сургуулийн сурах бичгийн тендерт өмнө нь барилгын компани ялсан хачирхалтай түүх Х.Чинбат захирлын үед гарсан.
Х.Чинбатыг АТГ-аас нэгдүгээр ангийг хүүхдүүдийн гэр бүлээс хууль бусаар хандив цуглуулсан, биеийн тамирын заалын түрээсийн мөнгийг хувьдаа ашигласан шалтгаанаар шалган, буруутайг тогтоосон гэв.
Зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй Х.Чинбатыг шинэ захирлаар томилох гэж байна. Энэ хүн өмнө нь захирлаар ажилласан. Гэвч сургуулийн хамран сургах тойргийг өөрчлөн, зарим байрыг халж, олон ээж аав өргөдөл барьж гүйсэн. Х.Чинбат захирал хүсэлт гаргангуут л Нийслэлийн боловсролын газар хамран сургах яагаад өөрчилчихдөг юм.” гэв.
“Х.Чинбат хоёр жил захирлаар ажиллахдаа 20 орчим сая төгрөгийн үнэ бүхий олон танхим, буланг буулгасан. Сургалт хүмүүжилд анхаардаггүй. Зөвхөн аж ахуйн ажилд ихээхэн анхааарч ажилласан. Шат шатны гомдлын мөрөөр 18 дугаар сургуульд шалгалт хийн, 43 зөрчил илэрсэн тул энэ хүнийг ажлаас халсан. Гэвч шүүхэд хандан, ажилдаа буцаж орох хүсэлтэй байна. Бид хүүхдийнхээ ирээдүйн төлөө энд сууж байна. Багш нар ч Х.Чинбатыг хүлээн авах хүсэлгүй байна” гэж тус сургуулиас тэтгэвэрт гарсан багш ярилаа.
Мөн Х.Чинбатыг АТГ-аас нэгдүгээр ангийг хүүхдүүдийн гэр бүлээс хууль бусаар хандив цуглуулсан, биеийн тамирын заалын түрээсийн мөнгийг хувьдаа ашигласан шалтгаанаар шалган, буруутайг тогтоосон гэв.
Одоогийн захиралд ээж аавууд сэтгэл хангалуун, анх удаа гадаад хэлний багшийг томилсноор сургалт, сургалтын орчинд ахиц дэвшил гаргасан учир шинэ захирал томилох шаардлагагүй гэсэн юм. 18 дугаар сургууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тул зураг, хөдөлмөрийн багш удирдах нь тохиромжгүй гэв. Учир нь Х.Чинбат захирлаар ажиллах хугацаанд сургалтын бүхий л ажлыг гадаад хэлний багш нар чиглүүлэн авч явсныг дуулгав.
Ганцхан хүний томилгооны ард олон хүүхэд, ээж аавын эрх ашгийг хөндөж байгаа тул хэвлэлийн бага хурал зарлажээ. Мөн тус сургуульд яагаад шинэ захирал томилох болсон шалтгааныг тайлбарлахыг холбогдох байгууллагуудаас шаардав.