Махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэхийг зорьж байна.
Манай улс 2017-2018 онд 27,9 мян.тонн үхрийн мах, 43,6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоогоогүй. 2018 оны эхний зургаан сард
- 9557.6 тонн дулааны аргаар боловсруулсан мах,
- 8868.5 тонн адууны мах,
- 775.6 тонн хонь, ямааны мах,
- 620 тонн үхрийн мах,
- 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20320.1 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
44 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөгийн орлого олсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспорт 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Экспорт нэмэгдсэнийгг өмнөх оны мөн үетэй харьцуулж, махны төрөл тус бүрээр авч үзвэл, 2018 оны 6 дугаар сарын байдлаар
- Адууны махны экспорт 1.5 дахин их,
- Хонь, ямааны мах 4.3 дахин их,
- Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 8.1 дахин их тус тус нэмэгджээ.
Мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж бий. Сүүлийн үед дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй байна.