Манай улсын уул уурхайн оролцогч талуудад тулгардаг бэрхшээл нь мэдээллийн хомсдол. Үүнээс улбаалж талуудын хооронд үл ойлголцол үүсдэг аж.
Энэ нөхцөл байдлыг өөрчлөх, уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлохоор “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн байгаль хамгаалах сангаас төслийг хоёр жилийн турш хэрэгжүүлсэн байна.
Энэ төсөл нийт 302,422 еврогийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Норовлин болон Увс аймгийн Бөхмөрөн сумдад хэрэгжсэн байна.
Төслийн үр дүнг дүгнэх, танилцуулах зорилгоор өнөөдөр төслийн оролцогч талууд болох УУХҮЯ, БОАЖЯ, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сонгогдсон бүс нутаг дахь уул уурхайн нөлөөлөлд буй иргэдийн төлөөлөл чууллаа.
Чуулганы нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцю Христеа “Энэ төслөөр нутгийн иргэд, олон нийтийн болон төрийн байгууллагууд, уул уурхайн компани гурвын хоорондох итгэлцэл, ил тод байдал, ойлголцлыг нэмэгдүүлэхийг зорьсон. Монголын ард иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчноо хамгаалах, иргэдийн амьжиргаатай шууд хамааралтай байгалийн нөөцийг хамгаалах, компаниуд иргэдийг үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон оролцуулах, улмаар уул уурхайгаас гарч байгаа сөрөг нөлөөллийг хамтран бууруулахад энэ төсөл чиглэсэн.” гэв.
Уг чуулганаар төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагналаа:
·Уул уурхайн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид үнэлгээ хийж, зөвлөмж гаргасан.
·Төсөл хэрэгжсэн аймгуудын сумдын 1000 гаруй иргэн, орон нутгийн албан хаагчдыг хамруулж төслийн эхэн болон сүүлийн шатанд тэдний мэдлэг мэдээлэл, хандлага мөн шаардлагатай мэдээллийг ямар арга замаар хүргэхэд үр дүнтэй талаар тайлан бэлтгэсэн.
·Төсөлд оролцсон аймгуудын төрийн албан хаагчид, иргэд, компанийн төлөөллийг хамруулсан цогц сургалт зохион байгуулж, үүнд үндэслэн сургалтын гарын авлага боловсруулсан.
·Талуудын тэгш оролцоог “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий хамтын ажиллагааны хороог төсөлд хамрагдсан аймгийн сумдад байгуулж, ажиллах журам боловсруулсны дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Төсөл хэрэгжсэн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт нүүрсний олборлолт явуулдаг гурван компани тус сумын Хар алтат багийн нутагт байдаг. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй нэлээд компаниуд ч бий аж.
“Нэг багт ийм олон уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг учраас манай сумыг сонгосон байх. Төслийн үр дүн гарч нь ард иргэд, малчдын мэдлэг мэдээлэлд их нөлөө үзүүлсэн. Уул уурхайн үйл ажиллагааны тухай асуудлыг уурхайн эсвэл сумын удирдлагын түвшинд шийдчихдэг. Иймд малчид уул уурхайн үйл ажиллагаа, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Харин энэ төсөл хэрэгжиж уул уурхайтай холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, сургалт зохион байгуулсны үр дүнд иргэд тодорхой хэмжээнд ойлголттой болж сумын засаг даргын тамгын газар, багийн удирдлага, малчдын гэх зохих тооны төлөөлөл нэгдэж, хамтын ажиллагааны хороо бий болгон, журмаа баталлаа.
Ингэснээр малчид өөрсдийн төлөөллийг багаасаа сонгож, сонгогдсон төлөөлөл малчдын эрх ашгийг хөндсөн асуудалд үг хэлэх, цаашлаад уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллах боломжтой. Үүнд баяртай байгаа.” гэж Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганболд ярив.
Уг төслийн бүхий л үйл ажиллагаа, үр дүн Монгол улсын хууль тогтоомж, салбарын бодлогын хүрээнд хийгдсэн гэдгийг төслийг хэрэгжүүлэгчид онцлов.
О.Хандмаа