Эрч хүчтэй гал цогтой Поп дива С.Наран, уянгалаг хоолойтой дуучин Б.Баярцэцэг нар өчигдөр анх удаа хамтран White Rock Center-т "Together" тоглолтоо толилууллаа.
Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтод тэд амьд хөгжмийн хамтлагтай тоглосон. Хөгжмийн дуугаралт, арын албыг Японы мэргэжилтнүүд хариуцан ажилласан юм.
Хоёр цаг үргэлжилсэн "Together" тоглолтын эхний үед дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар өөрсдийн хит дуунууд болон шинэ бүтээлүүдээ тус тусдаа толилуулсан бөгөөд түүний дараа хамтдаа дуулсан билээ.
Уянгалаг дуунуудаараа тоглолтыг эхлүүлсэн дуучин Б.Баярцэцэгийг “Чамайгаа оллоо” дуугаа дуулж эхлэхэд нь тайзнаа поп дива С.Наран гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон юм. Танхим тэр аяараа халуун дотноор угтаж, алга нижигнүүлэн ташлаа.
Тэд хамтдаа дуулсныхаа дараа дуучин С.Наран “Надад таарсан дуу олддоггүй байлаа. Тэгээд өөрөө дуугаа зохиоё гээд “Дэндүү сайхан залуу нас” дуугаа бичсэн юм” гэхэд нь үзэгчид баярлан орилцгоов.
Түүний дараа "Хүний амьдралд маш олон зүйл тохиолддог. Өгсөж уруудах, гуниглах баярлах, сэтгэлийн гайхамшигтай мэдрэмжүүд байдаг" хэмээгээд хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн хөгжим "Он жилүүд" дуугаа толилуулсан билээ. Мөн үзэгч эрчүүддээ зориулан "Аавдаа үнсүүлье" болон blues стилийн "I can't say goodbye" хэмээх "халуухан" дуугаа хүргэсэн юм.
Дуучин С.Наран хүний нутагт байхдаа гэрээ санагалздаг байсан тул энэ сэтгэлээрээ "Харанга" хамтлагийн дуучин Ц.Чулуунбат болон яруу найрагч Ш.Гүрбазар нараар "Нутгаа санахуй" дуугаа бүтээлгэж байжээ.
"Welcome to my heart" цомогтоо багтсан энэхүү дуугаа ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ болон морин хуурын аялгуу дор дуулсан юм.
Тоглолт түр завсарлаад дуучин Б.Баярцэцэг дуучин Ц.Чулуунбаттай хамтран дуулдаг "Содон аялгуу" дуугаа ганцаараа толилуулсан билээ. Энэ дуунд дуучин С.Наран "маш дуртай, сонсоод л баймаар сайхан дуу" хэмээн тодорхойлж, тоглолт дуусахад хүртэл энэ дууг дахиулахыг хүссэн.
Дуучин Б.Баярцэцэг "Missing you" дуугаа хайрыг мэдэрсэн, хайрласан, хайрлуулсан бүх хүмүүст зориуллаа. Мөн өөрийнхөө хувьд хамгийн "эротик" клиптэй хэмээн тодорхойлсон "Дурласан цас" дуугаа дуулахдаа "уг нь тэр үед хувцастай байсан юм шүү" хэмээн хошигноод "Бүсгүйчүүд бидний нандин мэдрэмж дуусахгүй. Та бүхэнд гайхалтай сайхан хайрыг хүсье" гээд хайрын ертөнцөөр аялууллаа.Түүнчлэн үзэгчдийн захиалгаар тэрбээр өмнө нь бэлдээгүй ч гэсэн "Ийм нэгэн явдал" киноны дууг дуулсан нь содон байлаа.
Б.Баярцэцэг "Миний амьдралдаа цорын ганц удаа зохиосон "аягүй" ая байдаг юм" гэж үзэгчдийг баясгаад "Люмино" хамтлагтай хамтарч дуулсан "Хүнийх" дуугаа нэгэн шинэ хэлбэрээр тун ч донжтой дуулахад нь залуус зэрэгцэн дуулж байв.
Тэрбээр "Одоо тайзнаа миний шүтээн гарч ирэх гэж байна. Энэ дуучинтай хамт дуулснаар хөгжмийн сургууль төгсөх хэмжээнд суралцаж байна гэж ойлгож байгаа" гээд поп дива С.Наранг урьсан.
Тоглолтын оргил хэсэгт тэд тайзнаа бүсгүйчүүдийг урин дуудаж "Охидоо та нар СУПЕР!" гээд "Happy Woman" дуугаа хамтдаа дуулж, бүжиглэв. Дуучин С.Нарангийн гол имиж нүдний шил нь. Тоглолтын хоёрдугаар хэсэгт хувцсаа солин гарч ирэхдээ улаан нүдний шилээр гоёод "Нүдний шил" нэртэй бас нэгэн гал цогтой дуугаа дуулав.
Ингээд нэгэн дотно дууны ая эхлэхэд тэрбээр дэргэдэх хүмүүстээ тэврэлт бэлэглэхийг хүсэж, "Намайг бас тэврэх хүн байна уу" гэсээр алдарт "Welcome to my heart" дуугаараа үзэгчдээ баярлууллаа.
Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар "Ар цармын цэцэг", "Хотын хүсэл" зэрэг дуунуудаа хамтран дуулж тоглолтыг жаргаахад үзэгчид "Дахиулъя" гэсээр "Содон аялгуу"-г дуучин Ц.Чулуунбаттай хамтран гурвуулаа дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Ийнхүү "Дараа уулзъя" хэмээн тоглолтоо өндөрлүүллээ.
Тоглолтын фото сурвалжилгыг хүлээн авна уу.