Засгийн газар, НИТХ-ын тогтоолоор Улаанбаатарт мал аж ахуй эрхлэхийг хориглосон.
Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлж байна. Эдгээр иргэдийг СХД-ийн Нарийны хэсэг, тус дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм.
Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр ажлын явцтай танилцав.
Ц.Цэдэвдорж иргэдийн эрхийг боогдууллаа хэмээн үзэж шүүхэд ханджээ.
Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97 хувьтай байгаа аж. Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ц.Цэдэвдоржийнд очиж, малаа зөвшөөрсөн бүсэд гаргахыг хүссэн юм.
Энэ талаар тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлсэн ч Ц.Цэдэвдорж иргэдийн эрхийг боогдууллаа хэмээн үзэж шүүхэд ханджээ. Шүүх Засгийн газар, НИТХ-ын тогтоол хууль зөрчөөгүйг тогтоосон байна. Иймд хотын дарга өөрийн биеэр үүнийг танилцуулж, хотыг ажлыг дэмжихийг хүслээ.
Мөн “Монголд төдийгүй дэлхий нийтээр амьтнаас хүнд халдварладаг өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт гоц халдварт шүлхий өвчин саяхан гарсан. Тийм учраас гаргасан тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Хэсэг бүлэг хүмүүсээс үүдэн 1.3 сая хүний эрх зөрчигдөж болохгүй. Нөгөө талаас хотод байгаа мал идэх ургамал багатай, хог иддэг, пивоны шаар өгч, сүүний найрлага өөрчлөгддөг зэрэг асуудлууд бий. Бидний ажлыг ойлгож зөвшөөрсөн бүс рүү нүүх нь зүйтэй” гэв.
Үүний дараа ажлын хэсэг мал бүхий иргэдийн шинэ суурьшлийн бүс Ногоон толгойд ажиллалаа. Энд дүүргүүдээс ирсэн 100 гаруй мал бүхий өрх сурьшчээ.
Хотын дарга тухайн хэсгийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр төр засаг, нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзээд энд ирсэн. Цахилгаан, худаг усыг бүрэн шийджээ. Одоо нийтийн тээвэр, эмийн сан, мал эмнэлгийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэйг иргэдийн төлөөлөл хэлж байв.
С.Батболд “Бид иргэдийг нүүлгээд орхих биш амьдрах бүх л бололцоог бүрлүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Нийтийн тээврийн газартай ярилцаад унааг яаралтай шийднэ. Мөн хувийн хэвшлүүдтэй уулзаж, дэлгүүртэй болгоно.
Мал аж ахуй эрхлэхэд газар жижигдээд байгааг нийслэлийн Газрын албасунгах боломж байгаа үгүйг судална. Энд малгүй иргэдийг суурьшуулахгүй. Зөвхөн мал бүхий иргэд байна. Нийслэлээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн, нүүж ирсэнд та бүхэнд талархсанаа илэрхийлье” гэв.
Ажлын хэсэг нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16784 малыг зөвшөөрсөн бүс рүү гаргажээ. Энэ бүсэд нийт 4.8 км урт, 10 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавьсан гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.