Засгийн газрын тогтоолын дагуу ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Үндэсний музей, Богд хааны ордон музейгээс “Хааны эзэнт гүрэн-Монгол” тусгай үзэсгэлэнг гаргасан юм.
Эх орныхоо түүх, соёлыг гадаадад сурталчлан таниулах, соёлын үйлдвэрлэл, инноваци шингэсэн шинэ бүтээгдэхүүн болгох зорилгоор зохион байгуулсан үзэсгэлэн зорилгоо хангаж амжилттай дууссан. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тус музейн захирал, профессор Пи Гу Дунг найрамдал медиалаар шагнав.
Хааны эзэнт гүрэн-Монгол” үзэсгэлэнг солонгос иргэд ихэд сонирхон, 60 мянган үзэгч ирж, виртуал үзэсгэлэнг нэг сая хүн үзжээ.
Тус музей нь Монгол улстай хамтран “Мон-Сол” төслийг 20 жилийн турш тасралтгүй явуулж байгаа бөгөөд боловсон хүчин бэлтгэх, үзэсгэлэн зохион байгуулах, лабораторийн шинжилгээнүүдийг хийх, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээс гадна хамтын бүтээл 16 гаргасан байна. Эдгээр амжилтыг үндэслэн тус шагналыг олгосон байна.
Үзэсгэлэнд нэн эртний үеэс орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эд өлгө, эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөх 533 ширхэг үнэт үзмэр соёлын өв багтсан. Ийм хэмжээний цогц үзэсгэлэнг өмнө нь манай улсаас дэлхийн улс орнуудад зохион байгуулж байгаагүй юм. Үзэсгэлэнг Солонгосын иргэд ихэд сонирхон үзсэн бөгөөд хэдийгээр богино хугацаанд гаргасан ч 60 мянган үзэгч үзэж виртуал үзэсгэлэнг нэг сая хүн үзжээ.
Үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн Солонгосын Үндэсний музей нь үзүүллэг дэглэлтээр Азид эхний тавд, үзэсгэлэнгийн танхимын хэмжээгээр дэлхийд эхний зургаад ордог, нэр хүнд бүхий томоохон музей юм. Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан нийт 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмж, үзүүллэгийн хэрэгсэлийг хамтран ажилласан дээрх гурван байгууллагад өчигдөр хандивлажээ.
Тус үзэсгэлэнг дараа нь жил Турк, Европын орнуудад гаргахаар бэлтгэж байна.