Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү орон нутгийн өмчит үйлдвэрийн газар “Нийслэл хот орчмын бэлчээрийг сайжруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Австри техник, технологийг нутагшуулах замаар нийслэл орчмын бэлчээрийг сайжруулан, тэжээлийн олон наст ургамлын холимгийг тарьж байна. Мөн чанар сайтай хадлан тэжээл авч, нэг үнээнээс саалийн хугацаанд авах сүүний гарцыг нэмэгдүүлэн, нийслэлийн иргэдийн сүүний хангамжийг дээшлүүлэх зорилготой.
Нийт 150 га газартай, энэ жил 80 га-д Австри үрийн холимгоор тариалалт хийжээ. Жилд хоёр удаа хадлан авдаг. Сайн чанарын хадлан авснаар сааль нэмэгдэх ашигтай гэж төслийн нэгжийн менежер танилцуулав.
ОНӨҮГ-ын дарга Г.Галдөл “Бид европын хөдөө аж ахуй, мал аж ахуйд хэрэглэж буй шинэ технологийг нэвтрүүлж байна. Дэлхийн дулаарлаас хамаараад ган болох, цөлжих асуудлууд үүсч байна. Үүнээс үл хамааран бэлчээрийг сайжруулах, чанар сайтай үрийн холимог тариалж гамшигтай тэмцэнэ” гэв.