Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу Эмээлтэд Мах бэлтгэх үйлдвэр барьж байна. Барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг чанартай, эрүүл махаар хангана.
“МБҮ трейд” ХХК өөрийн хөрөнгөөр, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр барьж байгаа юм. Гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн “Мах бэлтгэх үйлдвэрт төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хотоос дэмжсэн. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хоёр үйлдвэр барьж байна. Өдөрт 7500 бог, 1500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай” гэв.
Мөн тэрээр энэ үйлдвэрт эхлээд амьд малаас шинжилгээ авна.
Дараа нь нядлах явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авна.
Малыг нядлахаас өмнө гурван лабораторийн шинжилгээ хий. Үүний дараа мах хэрэглэгчийн гарт очно гэж тайлбарлав.
“Нийслэлчүүд 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн үед бид хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа нийтийн хоолны, сургууль, цэцэрлэгийн цайны газарт бид стандарт тавихаас өөр арга байхгүй. Үүнийг шийдэх арга бол Улаанбаатарын хоёр захад шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулах. Энд боловсруулсан махыг сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд хэрэглэх шаардлагатай” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр махыг 2-3 дамжлага дамжихгүйгээр шууд хүргэх давуу талтай. Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөлгүй, энд авчран борлуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.