Өнгөрч буй энэ долоо хоногт хаана, ямар үйл явдал болов?
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал өчигдөр дүүргийн шүүхэд болов. Гэвч шүүгчид хурлыг долоо хоногоор хойшлууллаа. Учир нь хохирогч гэгдэх Ч.Наранзаяа мухар олгойн хагалгаанд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй болжээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оюутолгойн гэрээ, татвар, эрчим хүч зэрэг сэдвээр мягмар гарагт өрөөндөө мэдээлэл өглөө. Сэтгүүлчдэд тараасан зарлал “сайд мэдээлэл өгнө” гэсэн ч тэрээр шинэ мэдээлэл өгөөгүй, сэтгүүлчдийн асуултад л хариулсан юм.
Тэрээр өмнө нь хэлж байснаа л давтан, “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн хугацаанд Монголоос эрчим хүчээ хангах үүргээ биелүүлээгүй, цахилгаан станц зөвшөөрлийг Эрчим хүчний яамнаас олгосон байтал ямар ч ажил хийгээгүй гэсэн юм.
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд пүрэв гарагт боллоо. Өмнө нь иргэдээс санал авах зорилгоор олон нийтийн дунд цахим санал асуулга явуулсан юм.
Иргэд 68 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ байлгахгүй гэсэн бол ил задгай худалдааг 72 хувь нь эсэргүүцэж, 18 хувь байж болно гэсэн хариултыг өгчээ. Шинэ журамд нэмснээр хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн дэлгүүрт, харин ТҮЦ-т зөвхөн хадгалалтын горим шаарддаггүй зүйлсийг худалдаална.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ. Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлжээ.
ШИЙДВЭР
Ирэх долоо хоногийн бямба, ням гарагт буюу наймдугаар сарын 25, 26-нд авто машины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлана.
- 25-ны бямба гарагт улсын дугаар нь 0,2,4,6,8 /тэгш/
- 26-ны ням гарагт улсын дугаар нь 1,3,5,7,9 /сондгой/ тоогоор төгссөн бол ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХООР БОЛЛОО.
ТАНД САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГУУД
Монгол уран нугаралтын гайхамшгийг Америкт зааж, үндэсний өв соёлоо сурталчилж буй МУСТА уран нугараач, багш Б.Сэрчмаатай манай сэтгүүлч Э.Онон ярилцлаа. АНУ-д 20 гаруй жил амьдарч байгаа бөгөөд чөлөөт уран бүтээлч хийж байгаад одоо өөрийн тусгай хөтөлбөрийг боловсруулан Монгол Уран нугаралтын төв нээж, багшилж байгаа юм.