2018 оны эхний хагаст шуудан, харилцаа холбооны салбарын орлого өнгөрсөн оны мөн үеэс 17.2 хувиар өссөн байна. Үүрэн холбооны компаниудын орлогыг нийлүүлэн тооцвол оны эхний зургаан сард салбарын орлого 462.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүний 47.5 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийг хүн амаас олсон орлого бүрдүүлжээ.
Энэ нь жилийн өмнөхөөс 12.5 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж. Тоон үзүүлэлтийг харвал салбарын нийт орлогын 53.2 хувийг үүрэн холбооны салбарын борлуулалт бүрдүүлсэн байна. Харин интернет үйлчилгээний орлого тайлант хугацаанд 21.8 хувиар өсөж, 102.7 тэрбум төгрөг болжээ. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо энэ оны II улиралд 453.3 мянга, үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо гурван сая 847 мянгад хүрснийг болохыг Үндэсний статистикийн хороо тайландаа дурдсан байна.
Б.Ариунболд