Баасан гарагт хоёр агентлаг Туркийн зээлжих зэрэглэлийг бууруулснаа зарлав. Тус улсын эрх баригчид Америкийн шашны номлогчийг баривчлан хорьсон явдал Анкара ба Вашингтоны зөрчлийн шалтаг болж, эдийн засгийн хориг тавихад хүргэсэн.
2016 онд Туркт баривчлагдсан номлогч Брансоныг чөлөөлөх хэлэлцээ явагдсан боловч өнгөрсөн сард нурсан тул харилцаа нэн хурцдав.
Moody’s агентлагийн мэдэгдэлд “Саяхны санхүүгийн хямралыг зохицуулах төлөвлөгөө байхгүй, буюу хойшлогдож байгаа нь бодлогын үр, буюу таамаглах боломж муудаж буйн шинж. Туркийн гадаад санхүүжилт өндөр байх ёстой. Төлбөрийн хямралын эрсдэл нэмэгдэж байна” гэжээ. Туркийн мөнгөн тэмдэгт лира баасан гарагт 3.1 хувь унасан боловч төв банкны арга хэмжээний үр дүнд буцаад 5.5 хувиар өсөв.
Турктэй харилцааг зохицуулах хэлэлцээ хийж байгаа АНУ-ын албаныхан олон асуудал шийдэх зорилготойн дотор баривчлагдсан хүмүүсийг суллуулах, Сирийн сөргөлдөөн зэрэг орсон. Хэлэлцээ нурахад Д.Трампын захиргаа Туркийн хоёр сайдад хориг тавьсны дээр Туркээс ирэх ган, хөнгөн цагааны импортын тарифыг хоёр дахин нэмжээ. Ноён Д.Трамп баасан гарагт Цагаан ордонд хэлэхдээ “Тэд Брансоныг аль эрт суллах ёстой байсан. Миний бодлоор Турк маш муу зүйл хийсэн” хэмээв.
Тэрбээр Израйлд хоригдож байсан турк эмэгтэйг суллах болон АНУ-ын Пенсильвани мужид амьдардаг Туркийн санваартан Гюленийг Анкарад шилжүүлэн өгөх талаар мөрдөн байцаалт эхлүүлэхийг дэмжсэн юм. Гэтэл Туркийн тал Америкийн пасторыг суллаагүй нь түүнд цохилт мэт санагдсан бололтой. Үүний зэрэгцээ Турк улсын санхүүжилттэй Halkbank-ны ажилтан Мехмет Атиллаг Ираны эсрэг хоригийг зөрчсөнд буруутгаж АНУ-д баривчлан саатуулсан.