"Жакарта 2018" Азийн наадам үргэлжилж байна.
Чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийлээ.
Э.Нарангэрэл цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.
Н.ЗОЛБОО ЦЭВЭР ЯЛЛАА
“Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай бөхчүүдийн барилдааныг салхийг эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо хагаллаа. Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Тажикистаны Фаркод Анакуловыг оноогоор цэвэр (10:0) яллаа. Н.Золбоо шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны гүрж легионер Давид Мозманашвилитэй барилдана.
Эх сурвалж: Чөлөөт бөхийн холбоо