Өмнөд Солонгост ахлах сургуулийн багш нарыг хүүхдийнхээ сурдаг сургуульд ажиллахыг хоригложээ. Багш нар шалгалтын материал тарааж, хүүхдийнхээ дүнг ахиулдаг зэрэг шалтгааны улмаас засгийн газар энэхүү шийдвэрийг гаргасан байна. Сөүлийн нэгэн ахлах сургуулийн багш ихэр охиндоо шалгалтын материалыг харуулснаар тэд улсын шалгалтандаа хамгийн өндөр оноог авсан гэнэ.
Боловсролын яамнаас тус шийдвэрийг ирэх жил хэрэгжүүлж эхэлнэ гэв. Харин хөдөө орон нутагт цөөхөн сургуультай тул багш нарыг өөр сургууль руу шилжүүлэх боломжгүй. Тиймээс боловсролын яам шаардлагатай арга хэмжээг санал болгож, ирэх жилийн гуравдугаар сараас эхлэн бүсийн боловсролын газар тэдний хувийн сонирхлыг хянан шалгах юм.
Хувийн сургуулиудын хувьд мөн адил багш эсвэл сурагчийг өөр сургууль руу шилжүүлэх шаардлага гарч байна. Боловсролын яамны мэдээлснээр Өмнөд Солонгост нийт 2,360 ахлах сургууль байдаг. Үүнээс 560 сургуульд /23.7%/ багш нар өөрийн хүүхдийг ангидаа авчээ.
Засгийн газрын энэхүү арга хэмжээг эсэргүүцэж байгаа боловсролын салбарын мэргэжилтнүүд байна. Тухайлбал нэгэн сургуулийн захирал шалгалтын материал тарааж, дүн өсгөдөг хууль бус үйлдэл цөөхөн тохиолддог. Хатуу арга хэмжээ авч энэхүү үйлдлээс сэргийлж болох талаар хэлжээ.
Харин эцэг эхчүүдийн хувьд зөвхөн ахлах сургууль бус бага, дунд сургуульд мөн адил тус журмыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Эх сурвалж: Koreatimes