Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
"Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Сардаа 240 мянган төгрөгөөр аж амьдралаа залгуулна гэдэг хүндрэлтэй. Тодорхой боловсрол, тухайлсан мэргэжил шаардахгүйгээр хөдөлмөр эрхэлж буй хүнд олгох хөдөлмөрийн хамгийн доод хэмжээ.
2019 оны төсвийн төсөл боловсруулахтай холбоотой зайлшгүй шаардлага байсан учраас бид энэ талаар мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалингийн
хамгийн доод хэмжээ нь 380 мянган төгрөг байна. Энэ оны 4-р улиралдаа багтаагаад нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээр хийнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон.
Багш нарын цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага тавьж байгааг ЗГ анхаарч байна." гэлээ.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр торгуулийн хэмжээ нэмэгдэх эсэх сэтгүүлчийн асуултад "Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон.
Улсын хэмжээнд 1,1 сая ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын 8 хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, хөдөө АА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэ хэмжээг тогтоосон." гэлээ.