Монгол Хятадын Хэвлэл Мэдээллийн Форумыг 2010 оноос хойш Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтыг тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор зохион байгуулж иржээ.
Энэ удаагийн форум есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Бүс ба зам” санаачлага дахь Монгол Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” гэсэн агуулган дор болох юм.
Форумыг БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлага дор, Монголын талаас Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Гадаад харилцааны яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны дэмжлэг доор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо хамтран зохион байгуулна.