Калифорни муж хүүхдийн хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хуулийг хэлэлцэж байна. Зарим эцэг эх эрх баригчид энэ зэргийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаад дургүйцэж байна. Энэхүү хуулиар ресторанууд зөвхөн ус болон сүүгээр хүүхдүүдэд үйлчлэх юм.
Хуулийг Калифорнийн төрийн ассамблей баталсан бөгөөд одоо мужийн захирагч Жерри Браун эцсийн шийдвэрийг гаргана. Хэрвээ үүнийг албан ёсоор баталвал Калифорни ийм хуультай анхны муж болно.
Америкийн хорт хавдартай тэмцэх нийгэмлэг тус хуулийг ихээхэн дэмжсэн юм. Тус нийгэмлэгийн мэргэжилтэн “Хүүхдүүд өдөрт гурав болон түүнээс олон удаа хийжүүлсэн ундаа уудаг. Энэ нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хүмүүсийн 20 гаруй хувь нь илүүдэл жингээсээ шалтгаалан хорт хавдар тусдаг” гэжээ.
Түүнчлэн Калифорнид хийжүүлсэн ундаатай холбоотой өөр нэгэн хуулийг сенатийн хороо пүрэв гарагт татгалзсан. Тус хуулиар сахар агуулсан бүтээгдэхүүний саван дээр “КАЛИФОРНИ МУЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АНХААРУУЛГА: Сахарын хольцтой бүтээгдэхүүн хэрэглэснээр шүд цоорох, таргалалт, чихрийн шижин тусах магадлал ихэснэ” гэсэн бичгийг байрлуулан худалдаанд гаргах байжээ.
Эх сурвалж: Russia today