Будаг нь ханхалсан гэдэг үг шинэ, сайхныг илэрхийлдэг. Гэхдээ илэрхийллийн цаана нэг асуудал бий. Хүнд метал, химийн бодис агаарт дэгдэж, тэрийг нь бид “шинэхэн” хэмээн сайшаадаг.
Гэтэл “будаг нь ханхалсан” сургуульдаа, өөрөө ч мэдэхгүй химийн бодисоор хордож буй таны хүүхэд ирээдүйд сэтгэн бодох чадвараар үе тэнгийнхнээсээ дутуу болно гэвэл эмгэнэлтэй. Эрүүл орчинд өсөж торнисон хүүхдийн IQ 110 байлаа гэж үзэхэд хордсон хүүхдийнх түүнээс 12-20-иор дутуу гарах магадлалтай.
Эрүүл орчинд өсөж торнисон хүүхдийн IQ 110 байлаа гэж үзэхэд хордсон хүүхдийнх түүнээс 12-20-иор дутуу гарах магадлалтай.
Ялангуяа хар тугалга хамгийн том толгойны өвчин. Шууд утгаараа ч тэр толгой өвтгөнө.
Өдрийн дийлэнхийг өнгөрүүлдэг дунд сургууль, цэцэрлэгүүдийн ХАНА ШАЛНЫ БУДГАН ДАХЬ ХАР ТУГАЛГАНЫ ХЭМЖЭЭГ gogo.mn сайтын суралжлах баг ТОДОРХОЙЛЛОО.
Бид түргэвчилсэн шинжилгээг "Нээлхий мандал" компанитай хамтран хийсэн бөгөөд шинжилгээнд нийслэлийн 8 сургууль, 3 цэцэрлэгийг хамруулсан юм.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ХАНА ШАЛНЫ БУДГАНД ХИЙСЭН ХЭМЖИЛТИЙН ДҮН
Хэмжилтийн хариу төсөөлж байснаас ч өндөр гарсан бөгөөд 8 сургуулийн хана, шалны шар өнгийн будганд агуулагдах хар тугалгын хэмжээ 7044ppm-103433ppm нэгжтэй тэнцэж байсан юм. Харин олон улсын стандартаар хатсан будганд агуулагдах хар тугалгын хэмжээ 600 ppm-ээс ихгүй хэмээн заажээ.
Шар өнгийн будганд агуулагдах хар тугалгын хэмжээ 7044ppm-103433ppm нэгжтэй тэнцэж байсан
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос бидний санаандгүй түүврээр сонгосон 3 цэцэрлэг, 8 сургуулийн хана шалны будган дахь хар тугалганы хэмжээ олон улсад зөвшөөрсөн хэмжээнээс даруй 11-172 дахин их байна.
Цэцэрлэгийн хана, шалны шар өнгийн будагнаас 156000 ppm илэрсэн бол цайвар цэнхэр, цайвар ногоон өнгийн будагнаас 600-800 ppm илэрсэн юм.
Тэгэхээр будагны өнгөнөөс хар тугалганы хэмжээ ихээхэн шалтгаалж байлаа. Жишээ нь, цэнхэр өнгийн будагнаас 1817ppm, цайвар ногоон өнгийн будагнаас 188-2326ppm хар тугалга илэрч байсан нь будагны өнгө их учиртай болохыг илтгэнэ. Хамгийн их хар тугалга агуулсан будаг нь дээр хэлсэнчлэн ШАР ӨНГӨ байсан юм. Ер нь хэн ингэхэд сургууль, цэцэрлэгийн шалыг шараар будах ёстой гээд заагаад өгчихсөн юм бэ?
PPM гэж юу вэ?
PPM гэдэг нь сая нэгжид эзлэх ямар нэг зүйлийн концентрацын хэмжээг тодорхойлох хэмжигдэхүүн юм. Энгийнээр хувь нь 100 нэгжид эзлэх хэмжээг илэрхийлдэг бол PPM сая нэгжид эзлэх хэмжээг илэрхийлнэ. Нэг ppm нь нэг миллиграммтай тэнцдэг.
Доорх хүснэгт, бичлэгээс та сургуулиудын хана шалны будаг болон манайд зарагдаж буй зарим будагнаас илэрсэн хар тугалгын хэмжээг үзээрэй.
2013 онд МУИС-ын Физик, электроникийн сургуулийнхан будганд агуулагдах хар тугалгын хэмжээг тодорхойлох судалгаа хийжээ. Германы лабораторитой хамтарсан судалгаагаар шар, улаан, ногоон өнгийн хятад будганд хар тугалгын хэмжээ 309-24300ppm гарсан аж. Харин Герман будганд энэ хэмжээ ердөө 2-18ppm-тэй тэнцэж байжээ.
ХОРИГЛО...
НҮБ-аас 2020 он гэхэд дэлхийн бүх улсад будганд агуулагдах хар тугалгын стандарт хэмжээг тогтоож, хяналт тавидаг болох зорилт тавьжээ. Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн орнуудын ердөө 36 хувь нь л хууль, эрхзүйн орчныг бүрдүүлсэн байна.
2016 оны тавдугаар сарын “Будганд агуулагдах хар тугалгын хяналтын хэмжээ” тайланд дурдсанаар 128 оронд хийсэн судалгаагаар 57 улсад хар тугалгын хэмжээг хянах стандарт мөрддөг гэсэн бол 71 орон мөрддөггүй, хууль эрхзүйн орчин байхгүй гэжээ.
Монгол улсын хувьд жилд 491 сая ам. доллар / ДНБ-ий 4 хувь тэнцэх хэмжээний мөнгийг хар тугалганаас болж алдаж байна хэмээн тооцсон байна.
Мөрддөггүй 71 орны нэг нь манайх. Мөрддөг орнуудад будганд агуулагдах хар тугалгын хэмжээг 50ppm-ээс 20000ppm хэмээх хязгаар тогтоожээ. Гэхдээ зөвхөн Куба улсад 20000ppm хэмжээг зөвшөөрдөг бөгөөд бусад орнууд нь хамгийн дээд хэмжээг 1000ppm хэмээн тогтоосон байна.
Нью Йоркийн Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн өвчин судлалын тэнхимээс дөрвөн жилийн өмнө “Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ эдийн засагт нөлөөлөх нь” сэдвээр дэлхийн орнуудыг судалжээ.
Судалгаанд бага болон дунд орлоготой орнуудыг жагсаасан бөгөөд АНУ, ХБНГУ зэрэг орныг жишээ болгон харьцуулсан юм. Ингээд бага болон дунд орлоготой орнуудын 5 хүртэлх насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ тухайн улсын жилийн эдийн засагт ямар хор хохирол учруулж болохыг тооцоолон гаргажээ.
Тэдний тооцоолсноор бага болон дунд орлоготой орнууд хар тугалгаас болж жилд 977 тэрбум ам. долларын алдагдал хүлээж байгаа бөгөөд Монгол улсын хувьд жилд 491 сая ам. доллар / ДНБ-ий 4 хувь тэнцэх хэмжээний мөнгийг хар тугалганаас болж алдаж байна хэмээн тооцсон байна.