Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин төлөөлөгч Биата Транкманын "Монгол дахь ЛГБТ тэгш эрхийн төлөөх Бахархлын Өдрүүд"-ийн тухай албан ёсны мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байна уу,
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдаад 70 орчим жил өнгөрсөн боловч бид одоо болтол бүх нийтийн тэгш эрх болон эрхэм чанарын төлөө тэмцсээр байна.
Өнөөдөр бидний лесбиян, гей,бисексуал, трансжендэр болон интэрсекс ах болон эгч дүүст дэлхий даяар болон Монгол Улсад томоохон бэрхшээлүүд тулгарч байна.

Тиймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнөөс би нийгмийг бүхэлд нь буюу Засгийн газар,хувийн хэвшлийнхэн,хэвлэл мэдээллийнхэн, нийгэмлэгүүд , хөршүүд, найз нөхөд болон гэр бүлүүд та бүгдийг Тэгш ба Чөлөөт аяныг Монгол Улсад эхлүүлэхэд нэгдээрэй гэж уриалж байна!
Энэ бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын гомофоби болон трансфобитай тэмцэх болон дэлхийн бүх газарт ЛГБТИ хүмүүсийн эрхийг хүндлэхийг уриалах зорилгоор өрнүүлж буй аян юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн болгон тэгш болон эрх чөлөөтэйгөөр амьдрах орчинг бий болгохыг эрхэмлэдэг бөгөөд энэ нь ямар ч үед хэрэгжих болон хэнийг ч орхигдуулахгүй байх үндэслэлтэй юм. Гэсэн хэдий ч бид хаана ч ЛГБТИ хүмүүсийг тэгш эрхээр хангаж чадахгүй байна. Тухайлбал , шинээр хийгдсэн судалгаа залуу ЛГБТИ Америк иргэд амиа егүүтгэх бодолд автах илүү магадлалтай болохыг тогтоосон.
Монголд ч мөн ЛГБТИ байх амаргүй юм. Тэд ажлын байр олох, эрүүл мэнд, аюулгүй байдал болон хэвлэл мэдээлэлд тэднийг нийгэмд ямар байр сууринаас харуулж байгаа зэрэг маш олон бэрхшээлүүдтэй тулгардаг.
Хэдий тийм боловч ялгаварлан гадуурхалтыг зогсооход зөвхөн хуулийн өөрчлөлт хангалтгүй гэдгийг бид бүгд сайн мэдэж байгаа.
Гэвч ахиц дэвшил хийгдэж байгаа. 2015 онд Засгийн Газар НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс гаргасан ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах болон тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх 17 зөвлөмжийг хүлээж авсан юм. Шинээр баталсан Эрүүгийн хууль нь ч мөн ялгаварлан гадуурхалт болон хүний нэр хүндэд халдах гэмт хэргийг хуулиар хориглосон юм. Мөн Улсын Их Хуралд хэлэлцэж буй Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлт нь ажил олгогчдыг бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа зэрэгт үндэслэн ялгаварлан гадуурхахыг хориглож байгаа юм.
Хэдий тийм боловч ялгаварлан гадуурхалтыг зогсооход зөвхөн хуулийн өөрчлөлт хангалтгүй гэдгийг бид бүгд сайн мэдэж байгаа. Үүнд бидний зүрх сэтгэл болон санаа бодол дахь өөрчлөлт хэрэгтэй.
Та ЛГБТ эрхийг дэмжихэд заавал ЛГБТ байх шаардлагагүй. Энэ бол хүний эрх болон хүний эрхэм чанарт санаа зовнидог хүн болгоныг дуудаж буй уриалга юм.
НҮБ нь та бүгдийн тэгш эрхийн төлөөх тэмцэлд нэгдэж байна. Тиймээс хүн болгоныг Монгол дахь ЛГБТ төвөөс зохион байгуулж байгаа 8-р сарын 25-наас 9-р сарын 2-н хүртэл үргэжлэх Тэгш Эрх, Бахархлын Өдрүүдэд өргөнөөр оролцоорой гэж урьж байна.
Дэлхийн хүн болгоны эрхийг хүндлэн хамгаалахын төлөө хамтдаа хөдөлмөрлөе.
ЛГБТ эрх бол Хүний эрх , Хүний эрх бол ЛГБТ эрх.