Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испанийн Ла лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.
Европын хөлбөмбөгийн томоохон лигүүд эхлээд 2 – 3 долоо хоног өнгөрөөд байгаа билээ. Олон хүний анхаарлыг ихээр татдаг Испанийн Ла лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө амжилттай явагдаж өндөрлөөд байна.
Олон хүний анхаарлыг татдаг Реал Мадрид болон Барселона клубууд тус бүр өрсөлдөгчдөө буулган авсанаар Ла лигийн хүснэгтийг ижил 6 оноотой тэргүүлж эхлэв.
Эзэн хааны Реал Мадрид , Хирона клубтэй тааран тоглосон бөгөөд багийн ахлагч Сэрхио Рамос , Карим Бензема , Гарэт Бэйл нарын гоолын ачаар өрсөлдөгчөө 4-1 харьцаатай буулган авч хүснэгтийг тэргүүлэх болсон бол Каталаны Барселона клуб Реал Валладолидын талбай дээр зочлон Усман Дэмбэлэгийн цорын ганц гоолын ачаар 3 оноотой гэртээ харьсан юм. Ингсэнээр Испанийн хоёр “ Аварга загас “ Ла лигийн хүснэгтийг хоёул 6 оноотой тэргүүлж эхлээд байна.
Л.Анхбаяр