“Монгол нүүрс ассоциаци”-йн дэргэд "Coal Mongolia-2018" чуулганы нэрэмжит, нүүрсний салбарын оны шилдгүүдийг шалгаруулах хараат бус экспертүүдийн зөвлөлийг байгууллаа. Шалгаруулалтын эцсийн дүнг Coal Mongolia-2018 чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр буюу ирэх сарын 5-д 19:40 цагаас Шангри-Ла зочид буудалд зарлах юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабзар болон албаны бусад төлөөллүүд шагналыг ёслол төгөлдөр гардуулах аж.
Шалгаруулалт дараах номинациудаар явагдана.
-Нүүрсний салбарын шилдгийн шилдэг (Гранпри) компани
-Шилдэг гэрээт олборлолтын компани
-Шилдэг техник, технологи нийлүүлэгч
-Шилдэг нүүрс тээврийн компани
-Шилдэг инженер
Шалгаруулалтыг хараат бус экспертүүдийн зөвлөлийн нууц санал хураалтын оноо, www.gogo.mn, www.coalmongolia.mn сайтуудаар болон чуулга уулзалтад оролцогсдоос санал авч, нийлбэр оноогоор дүгнэнэ.
Шалгаруулалтад оролцох, компани, инженерүүдийн хүсэлтийг энэ сарын 30-ны 12:00 цаг хүртэл enkhzul@coalmongolia.mn email хаягаар болон 70115590 утсаар авч, олон нийтээс авах саналын шугамыг энэ сарын 30 өдрийн 15:00 цагаас нээж, ирэх сарын 05-ны 19:00 цаг хүртэл авах юм. Шүүгчдийн зөвлөл буюу хараат бус экспертүүдийн зөвлөлд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн ахмад болон залуу үеийн төлөөллүүд багтсаныг танилцуулж байна.
Зөвлөлийн тэргүүн: Ц.Оюунбаатар, Монгол улсын зөвлөх инженер
Зөвлөлийн гишүүд:
- Загарын Төмөрбаатар, ШУТИС-ийн Хүндэт Профессор
- Рэнцэнгийн Сундуй, Доктор (Ph.D), Монгол улсын зөвлөх инженер
- Балдангийн Пүрэвтогтох, Техникийн ухааны доктор (Ph.D), ШУТИС-ийн Профессор
- Лхамсүрэнгийн Пүрэв, техникийн ухааны доктор, (Ph.D), ШУТИС-ийн Профессор
- Бавуугийн чинзориг, Доктор (Ph.D), ШУТИС-ийн Дэд профессор,
- Батгэрэлийн Улаанбаатар, Мэргэшсэн инженер
З.Төмөрбаатар, ШУТИС-ийн Хүндэт Профессор
Загарын Төмөрбаатар нь 73 настай, Уул уурхайн инженер мэргэжилтэй. Монгол улсын зөвлөх инженер. Эрчим хүч, геологи уул уурхайн дэд сайдаар 1998-2000 онуудад ажиллаж байсан тэрбээр Шарын голын нүүрсний уурхай, салбарын яаманд газар, хэлтсийн даргаар нийт 45 жил ажилласан турлагатай эксперт юм. Монгол нүүрс ассоциацийн гишүүн.
Р.Сундуй, Доктор (Ph.D), Монгол улсын зөвлөх инженер
Рэнцэнгийн Сундуй нь 67 настай. Уул уурхайн инженер-технологич мэргэжилтэй. Доктор (Ph.D), Монгол улсын зөвлөх инженер тэрбээр ОХУ, АНУ, Канад, Япон, БНСУ, БНХАУ, Сингапур, Герман зэрэг оронд мэргэжил эзэмшиж, дээшлүүлсэн бөгөөд нүүрсний салбарт үйлдвэр уурхай, салбарын яаманд 40 гаруй жил ажилласан туршлагатай. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хүндэт гишүүн, Монгол нүүрс ассоциацийн гишүүн.
Б.Пүрэвтогтох, Техникийн ухааны доктор (Ph.D), ШУТИС-ийн Профессор
Балдангийн Пүрэвтогтох 64 настай, Уул уурхайн ашиглалтын технологи инженер мэргэжилтэй. Доктор (Ph.D), Профессор, Монгол улсын зөвлөх инженер тэрбээр ОХУ-д мэргэжил эзэмшсэн ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль, Уул уурхайн хүрээлэн зэрэг байгууллагуудыг удирдаж асан тэрбээр уул уурхайн салбарт 40 гаруй жил ажиллаж буй туршлагатай эксперт. Ил уурхайн автосамосвалуудын хөдөлгөөний процессын загварчлалаар техникийн ухааны доктор хамгаалсан. Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Монгол нүүрс ассоциацийн гишүүн.
Л.Пүрэв, техникийн ухааны доктор, (Ph.D), ШУТИС-ийн Профессор
Лхамсүрэнгийн Пүрэв нь 61 настай. Уул уурхайн ашиглалтын технологи инженер мэргэжилтэй. Польш улсад докторын цол хамгаалсан. ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирлаар ажиллаж буй тэрбээр Эрдэм шинжилгээний байгууллагуудад 40 гаруй жил ажилласан туршлагатай эксперт юм. Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Монгол нүүрс ассоциацийн гишүүн.
Б.Чинзориг, Доктор (Ph.D), ШУТИС-ийн Дэд профессор,
Бавуугийн Чинзориг нь 41 настай. Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр техникийн ухааны магистр мэргэжилтэй, 2001-2002 онд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг “уул уурхайн менежмент” мэргэжлээр, 2011 онд ШУТИС-д тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа сэдвээр техникийн докторын зэрэг хамгаалсан. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн захирлаар ажиллаж байсан тэрбээр эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагуудад 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай эксперт. Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Монголын баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч.
Ц.Оюунбаатар, Монгол улсын зөвлөх инженер
Цэрэннадмидын Оюунбаатар нь 62 настай. Уул уурхайн ашиглалтын технологи инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр. Монгол улсын Зөвлөх ниженер тэрбээр Шарын гол, Баянтээг, Нарийн сухайт зэрэг уурхайн ерөнхий инженер, захирал, мөн салбарын яаманд мэргэжилтэн, газрын дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан, уул уурхай, эрчим хүчний салбарт 40 гаруй жил ажиллаж буй туршлагатай эксперт. Монгол нүүрс ассоциацийн гишүүн.
Б.Улаанбаатар, мэргэшсэн инженер
Батгэрэлийн Улаанбаатар нь 30 настай. Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр магистрын зэрэгтэй. Мэргэшсэн инженер. ШУТИС-ийн Докторант. Ахлах багш Б.Улаанбаатар нь уул уурхайн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, Уул уурхайн инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Салбарын залуу үеийн төлөөлөл юм.