Эмнэлгийн мэргэжилтнүүдийг гепатитын В вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар Эрүүл мэндийн сайд тушаал баталжээ.
Энэ дагуу шинээр ажилд орсон болон одоо ажиллаж байгаа гепатитийн В вирусын халдваргүй 5600 гаруй эмч, мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг вакцины гурван удаагийн тунд үнэ төлбөргүй хамруулахаар боллоо. Учир нь эмнэлгийн мэргэжилтнүүд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдварт өртөх тохиолдол их байдаг.
Эрүүл мэндийн сайдын тушаалд эмч, мэргэжилтнийг гепатитийн В вирусын эсрэг вакцины гурван удаагийн тунд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэн, цаашид жил бүр энэ ажлыг зохион байгуулна гэжээ.