Байлдааны хуягт техникийн пластик загварын уралдаан өчигдөр болов. БНТУ-ын Ялалтын баярын 96 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгтэй хамтран уралдааныг зохион байгуулжээ.
“Туркиш Эйрлайнс” авиа компанийн ивээн тэтгэсэн уралдаанд 15 орчим бүтээл ирүүлсэн юм.
Уралдааны зорилго нь пластик дууриамал загвар зохион бүтээгчдийг дэмжих, хойч үед сурталчлан таниулах, цаашлаад хоёр улсын дууриамал загвар сонирхогчдын хооронд хамтын ажиллагаа бий болгох байв.
Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн П.Эрхэмбаяр нэгдүгээр байр эзэлж, ирэх сарын 8-9-нд БНТУ-д болох "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд оролцох эрх, Туркэд зорчих, буцах тийзээр шагнуулав. Тэрээр Монгол Улсаас анх удаа энэ спортын төрөлд олон улсын хэмжээний тэмцээнд өрсөлдөх тамирчин болов.
Дараах байруудад Ш.Баттөр, Б.Энхбаяр, К.Билгүүн нар шалгарчээ.