Apple есдүгээр сарын 12-нд шинэ загварын IPhone гар утсаа олон нийтэд танилцуулахаар боллоо. Тус арга хэмжээ Калифорни мужийн Купертино дахь Apple-ийн шинэ байгууламжид болох юм. Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагт эхэлнэ.
Энэхүү арга хэмжээний урилга “тойрон цуглая” гэсэн бичигтэй байгаа нь Apple-ийн тойрог хэлбэртэй шинэ байгууламжийг илэрхийлсэн байх магадлалтай. Эсвэл дугуй нүүртэй "Apple watch" юм уу "HomePod" спикерийг ч илтгэсэн байх магадлалтай хэмээн таамаглаж байна.
Энэ удаа Apple гурван шинэ гар утасны загварыг танилцуулна.
- 6.5 инчийн “Oled” дэлгэцтэй загвар
- iPhone X загварыг сайжруулсан 5.8 инчийн “Oled” дэлгэцтэй "S" төрлийн загвар
- 6.1 инчийн LCD дэлгэцтэй загвар /илүү хямд/
Түүнчлэн тус арга хэмжээнд “Apple watch”, шинэчилсэн “iPad Pro” болон “AirPods”-ийн дараагийн загварыг танилцуулах магадлалтай байна.
Apple наймдугаар сард их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн АНУ-ын анхны компани болсон билээ.1980 онд нээлттэй компани болсноос хойш хувьцаа нь 40,000 гаруй хувиар өссөн юм. Харин 2018 оноос хойш тус компанийн хувьцаа 31 хувиар өсөөд байна.
Эх сурвалж: Business insider