Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт багш нар есдүгээр сарын 3-ны өдөр ажил хаяна хэмээн мэдээлсэн билээ. Энэ дагуу бид Нийслэлийн хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаясан эсэхийг сурвалжиллаа.
Бид Нийслэлийн төвийн буюу 9, 39-р цэцэрлэгээр ороход хэвийн ажиллаж байсан юм. Мөн ерөнхий боловсролын 23, 24-р дунд сургуулиуд дээр очиход сурагчид хичээлдээ орж, сургууль хэвийн ажиллаж байлаа.
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Гадаад хэлний сургалттай 18-р дунд сургууль дээр очиход багш нар ажил хаялт зарласан, хүүхдүүдээ хүлээж аваагүй дүр зураг угтсан юм.
Ажил хаялтын талаар багш нараас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн боловч тэд татгалзлаа. Учир нь өнгөрсөн жил ажил хаялтын талаар ахмад, дунд үеиийн төлөөлөл болсон багш нар яриа, тодруулга өгсөн боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриаг нь гуйвуулан тэдний эсрэг байр суурь болгон ашиглаж иргэдэд буруу ойлголт төрүүлсэн хэмээсэн юм. Тус сургуулийн ажил хаялт удирдан зохион байгуулах хэсгийн даргаас дараах товч мэдээллийг авсан юм.
БАГШ НАР: НААШТАЙ ХАРИУ ӨГӨӨСЭЙ, АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭХ БАЙНА
-Танай сургууль дээрх багш нарын ажил хаялт хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Бид урьдчилж хэлж мэдэхгүй байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргүүлсэн шаардлагын дагуу хэдийд цалин нэмэх шийдвэр гарна тэр хүртэл л ажил хаялтыг зарлана. Нааштай хариу өгөөсэй, асуудлыг яаралтай шийдээсэй гэж бид хүсэж байна.
-Нөгөө талдаа хүүхэд, сурагчдын сурч мэдэх эрхэд сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ?
-Сурах эрх нь зөрчигдөж байгааг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болох ч үүнээс цаашдаа олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн эрсдэл хийгээд боловсролын цаашдын нөхцөл байдлыг сайжруулна гэсэн үг, тэр талаас нь хараасай гэж хүсэх байна.
-Хан-Уул дүүрэгт өөр ямар сургуулиудын багш нар ажил хаялт зарлаад байгаа вэ?
-Яармаг, Нисэхийн Ерөнхий боловсролын 34, 118, 7-р гэх мэт 6-7 сургуулийн багш нар ажил хаялт зарласан. Маргааш бас нэмэх сурагтай л байна. Бид ажил хаялтыг цаанаасаа эрх нь нээгдсэний үндсэн дээр хийж байгаагаас биш дур мэдэн хаяагүй гэдгийг энд дурдах нь зүйтэй байх.
Сургуулийн дотор талд дараах мэдэгдлийг наасан байлаа.
Багш нарын ажил хаялтын талаар эцэг эхийн төлөөлөл, иргэн Ж.Эрдэнэбаяраас сэтгэгдлийг нь сонслоо.
“НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД Л ИХ ӨРӨВДМӨӨР ЮМ ДАА”
-Өнөөдөр хүүхдийнх нь хичээл орсон уу, хэддүгээр сургуульд сурдаг вэ?
-Миний хүү 15-р сургуулийн 1-р ангид сурдаг. Өнөөдөр хичээл нь хэвийн орлоо. Гэхдээ энэ 18-р сургуульд элсэн орох гэж шалгалт өгч байсан. Өнөөдөр хүүгийн минь хичээлийн анхны өдөр. Өнөө өглөө хүү минь хичээлдээ явна гээд маш их баяртай байсан. Өнөөдөр ажил хаялт зарлаад буй сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчид ч мөн адил хүү шиг минь их баярласан л байх даа. Гэвч тэдний хувьд хэцүү өдөр л болж байгаа байх, гоё дүрэмт хувцсаа өмсөөд баярлаж хөөрдөг нэг насны дурсамжтай өдөр нь шүү дээ. Тэднийг л их өрөвдөж байна даа.
-Нөгөө талдаа багш сурган хүмүүжүүлэгчдийн байр суурийг авч үзвэл…?
-Би өөрөө ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийн багш, 500 мянган төгрөгийн цалинтай хүн. Мэргэжлийн боловсролын багш учраас төрөөс таван жилд 5 сая төгрөг өгчихдөг юм. Харин ЕБС-ийн багш нарын цалин нь хаа хаанаа хүрэхгүй байгаа гэдэгтэй харин ч санал нийлнэ. Бага насны 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багшийн гар дээр авдаг цалинг хийсэнтэй нь харьцуулахад бага. Манайхаас бусад оронд боловсролын салбар нь эн тэргүүнд л явдаг. Багш гэлтгүй, хүн ер нь амьдралдаа хүрэхүйц, сэтгэлд ханамжтай цалин авч байж л ажилдаа сэтгэл хоёрдохгүй бүтээмж гараас нь гаргана шүү дээ. Энэ тогтолцоог бий болгочих юм бол хаана хаанаа хэрэгтэй.
-Та өөрөө багш хүн юм байна. БСШУСЯ-ны зүгээс багш нарт үндсэн цалин дээр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаарх таны бодол?
-Өнгөрсөн жил манай багш нарт 300 мянган төгрөгийг гар дээр өгсөн. Тухайн үедээ хэрэг болох ч дараа нь цаг хугацааны хувьд тэгээд л өнгөрөх зүйл юм шүү дээ. Сар болгоны цалин дээр л нэмэгдэл тооцох нь зөв юм.
“БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАСАН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУД МАРГААШААС НЭМЭГДЭНЭ”
Бид энэ талаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригтой холбогдон тодруулахад “Бид яг одоо ажил хаялт зарлаад буй сургуулиудтай ажил хаялтын явцтай танилцаад явж байна. Яг одоо Ирээдүй цогцолбор сургууль дээр байна. Мөн ажил хаялт зарлаад буй Эрдмийн өргөө гэх мэт 7-8 сургуулиудаар тойроод явна. Өнөөдөр ажил хаяагүй цэцэрлэг, сургуулиуд маргаашаас эхлэн нэмэгдэнэ” гэсэн юм.
Есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн 70 орчим сургууль, 87 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн хэмээн тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөө өглөө мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар цалин нэмэхгүй бол ажил хаяна хэмээн тэмцэж байгаа багш нарын төлөөлөлтэй уулзсан. Засгийн газраас багш нарын үндсэн цалин дээр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн билээ.
Нэмэгдлийн санхүүжилт есдүгээр сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно хэмээж, ажил хаялтаа хойшлуулахыг учирласан. Гэвч сайдтай уулзсаныхаа дараа Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт хуралдаж, цалингаа нэмүүлэх тухай гурван шаардлагыг биелүүлэхээс нааш ажилдаа явахгүй байх шийдвэрт хүрсэн байна.