“Сoal Mongolia” чуулганы үеэр нүүрс тээвэрлэлтийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар төрөөс ямар бодлого барьж, ямар төслүүд хэрэгжүүлж буй талаар Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэнээс тодрууллаа.
-Монголд нүүрс тээвэрлэлтийн дэд бүтэц хөгжөөгүй нь нүүрсний олборлолтод сөргөөр нөлөөлж байгаа тухай чуулганы үеэр илтгэгчид хэлж байна?
-Хилийн нэвтрүүлэх чадвар тааруугаас Тавантолгой, Гашуунсухайт боомтод маш урт дараалал үүсдэг. Дэд бүтцийг шийдэж байж энэ байдал арилна. Энэ зам 2010 онд баригдсан, элэгдэж хуучирсан зам. Тээвэрлэлтийг зогсоохгүйн тулд бид замд засвар үйлчилгээ хийж, зохицуулж ажилласан. Энэ зун маш их бороо устай байсан учир замд 5-6 эвдрэл гарснаас тээвэрлэлтийг зогсоохоос аргагүй байдалд ч хүрлээ.
-Давхар замыг хэзээнээс барих вэ?
-Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгч компанийг сонгож, гэрээгээ байгуулчихвал энэ сардаа багтаад газар шорооны ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлыг барих, ашиглах, шилжүүлэх гэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн сонгодог хэлбэрээр явуулна. Энэ нь хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр замаа бариад, тодорхой хугацаанд төлбөр хураамжаар үр ашгаа нөхсөний дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлэх нөхцөлтэй. Барилгын ажилд одоогийн байдлаар 360 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
-Шинэ замын өмнөхөөс ямар хүчин чадалтай байх вэ?
-Мэдээж илүү хөрөнгө шаардсан зам. Одоогийн зам 60 орчим тоннын даацтай бол одоо хүчитгээд 100 гаруй тоннын даацтай байхаар төсөлд тусгасан. Замын чанарыг сайжруулснаар байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг бууруулах бодлого барьж буй юм.
-Гүйцэтгэгчээр ямар компани ажиллах вэ?
-Монгол Хятадын хамтарсан консорциум хэлэлцээрт орсон. Хятадын талаас манай шинэ нисэхийн замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Хятадын төмөр замын 4-р товчоо гэж компани Монголын “Дардан говь” компанитай хамтран ажиллахаар болсон. Замын барилгын ажлыг 2.5 жилд багтаан гүйцэтгэхээр ярьж байна. Тэгэхээр 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
-Зүүнбаян-Хангийн боомтын төмөр замын барилгын ажил ямар шатандаа явна вэ?
-2018 оны УИХ-ын хаврын чуулганаар Төрөөс Төмөр замын талаар баримтлах бодлогын батлахад тус төмөр замыг барихаар тусгасан. Төмөр зам одоогоор концессийн гэрээгээр барих жагсаалтад тусгагдаагүй. Эхлээд царигийн асуудлыг ярих ёстой. Бодлогын баримт бичигт өргөн царигаар барихаар тусгасан, энэ талаар хувийн хэвшилтэй яриа хэлцэл эхлүүлээгүй байгаа гэв.