GoGo.mn сайт нь өдөрт 300 мянга гаруй хандалттай монголын мэдээллийн тэргүүлэгч сайт билээ.
Бид салбар бүрийн мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллахын зэрэгцээ мэдээ мэдээллийнхээ чанарыг улам бүр сайжруулахаар хичээн ажиллаж байна.
СПОРТ СОНИРХОГЧДОД ДУУЛГАХ ТААТАЙ МЭДЭЭ
Мэдээ мэдээллийн салбарт тэргүүлэгчид спортын салбарт хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Английн примьер лиг, NBA тоглолтууд болон олон улсын болон монголын томоохон тэмцээн уралдаанууд гээд олон төрлийн спортын мэдээллийг та бүхэн SPS телевизээр болон gogo.mn сайтаар хүлээн авах боломжтой боллоо.
"Монгол Контент" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганзориг:
-Спортын мэдээлэл телевизүүдийн нийт контентын 20 орчим хувийг эзэлдэг байна. Харин спортын мэдээллээр баялаг мэдээллийн сайт одоогоор байхгүйтэй адил. Тиймээс бид интернэт хэрэглэгчдээ спортын мэдээллээр хангахын тулд ийнхүү спортын төрөлжсөн суваг болох SPS телевизтэй хамтран ажиллах боллоо. Манай сайт өдөрт 300 мянга гаруй хандалттай бол фэйсбүүк хуудас маань мөн 300 мянган LIKE-тай байна. Бид мэдээллийн сайт болон сошл хуудсуудаараа текст мэдээ мэдээллээс гадна спортын тоглолтуудын highlight-уудыг видео хэлбэрээр хүргэх болно. Gogo.mn сайт Монголынхоо баг тамирчдын мэдээ мэдээллийг байнга хүргэх, спортын олон төрлийг Монголд сурталчлах, залуусыг чөлөөт цагаа спортод түлхүү анхаардаг болоход нь дэмжин сурталчилна. Энэ ажлын хүрээнд хөлбөмбөг, сагс зэрэг бизнесийн лигүүдийг бид дэмжин ажиллах тул төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай илүү ойр ажиллах юм.
Энэ талаар "SPS" телевизийн Ерөнхий продюсер Б.Батзаяа:
-Спортын салбарын мэдээ мэдээллийн төрөлжсөн суваг болох SPS телевиз нь Монголд анх удаа 5 сувгаар спортын тэмцээн уралдаан шууд дамжуулж буй. Долоо хоногт нийт 45 мянган минутын эфирийг үзэгчдэд хүргэж буй. Дэлхийн спортын хамгийн том контент Английн премьер лиг, NBA, UFC, Аваргуудын лиг, Европа лиг, One championship гэх мэт олон улсын тэмцээнээс гадна, энэ жилээс Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг шууд дамжуулж эхэлсэн. Үндэсний бөхийн 100 мянган мэдээллийг багтаасан мэдээллийн санг бүрдүүлж, шууд дамжуулалтанд 100 орчим статистикийг үзэгчиддээ хүргэсэн юм. Бид гадаад, дотоодын бүх тэмцээнийг 24 цагийн турш үзэгчдэд шууд дамжуулан хүргэж буй.
SPS телевизэд спортын бүхий л урдаа барьдаг хөтлөгч, тайлбарлагч, сэтгүүлчид ажиллаж буй. Хөлбөмбөгийн Э.Балжинням, Б.Батзаяа, сагсанбөмбөгийн Г.Идэр-Ууган, Б.Ялалт тэргүүтэй монголын спортын урдаа барьдаг тайлбарлагчид ажиллаж байна. NBA talk, Football talk гээд хамгийн их үзэгчтэй спортын контентуудыг бид бэлтгэн хүргэдэг. Бид ойрын хугацаанд дотоодын бүхий л тэмцээн уралдааныг шууд дамжуулахаас гадна, сургалтын төв, академи нээх томоохон амбицтай хөдлөх гэж байна.