Олон улсын нислэгийн үед зорчигч дараагийн нислэгээ хүлээн онгоцны буудал дээр цагийг бараг л дэмий өнгөрүүлэх шаардлагатай болдог. Ихэнх хүн энэ үеэр жаахан дуг хийх, утсаа “маажих” эсвэл ном уншин цагийг өнгөрүүлдэг билээ.
Харин яг одоо танд танилцуулах гэж буй нисэх онгоцны буудал нь таны дараагийн нислэгийн цагийг ч мартагдуулам хийх зүйл, сонирхох содон юмс олонтой газар аж. Энэ бол Сингапурийн “Чанги” нисэх онгоцны буудал юм.
Нисэх онгоцны буудлуудын чансааг зарладаг Skytrax сайтаас тус газрыг “Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудал” хэмээн энэ жил зарлажээ. Энэхүү нисэх онгоцны буудалд хүний сонирхол татам сүүлийн үеийн зүйлс байхаас гадна үнэгүй кинотеатр ч байдаг аж.
Түүнчлэн дээд давхарт жакузтай усан сан, тэр ч байтугай баар байдаг нь зорчигчдод аялал нь аль эрт эхэлсэн мэт сэтгэгдэл төрүүлж эсвэл ажлаар яваа нэгэнд алжаал тайлах боломж болдог аж.
Мөн ногоон байгууламжийг ч тэд мартаагүй бөгөөд энд наранцэцэг, цахирмаа цэцгийн маш том цэцэрлэгт хүрээлэн байдаг ба түүнийгээ дагаад энд тэнд олон төрлийн эрвээхэй эргэлдэн нисдэг гэнэ. Хүүхдийн тоглоомын талбай ч мөн энэ газрын нэг чухал хэсэг нь болжээ.
Тус нисэх онгоцны буудал цэвэр цэмцгэр байдал, үзүүштэй зүйлсээрээ дайран өнгөрөх тогтмол үйлчлүүлэгчдийг татаж чаджээ.