-Coal Mongolia 2018 чуулганаас-
Coal Mongolia чуулган найм дахь жилдээ болж байна. Чуулганы эхний өдөр дотоодын хэд хэдэн компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
“Эрдэнэс таван толгой”-д туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Хишиг арвин индaстриал, “АОДЭ” компаниас 24 ширхэг техникийг 7 тэрбум төгрөг 474 сая төгрөгөөр, “Илч майнинг”, “Асартайн говь” компаниуд мөн томоохон худалдан авалтыг тус тус хийхээр болж, гэрээнд гарын үсэг зурлаа.
Өрөмдлөгийн салбарын гол төлөөлөгч болох “Элгэн” компани “Эпирок” компаниас 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий өрөм худалдан авч, мөн л хүчин чадлаа өргөтгөж байгаагаа зарлав.
“АОДЭ” нь уул уурхайн олборлолт, хөрс хуулалтын компаниудад БНХАУ-д үйлдвэрлэсэн, дэвшилтэт техник технологи болон хүнд машин механизм нийлүүлдэг аж. Мөн Улаанбаатар, Дархан хотууд, Өмнөговь аймагт засвар үйлчилгээний төвтэй.
Дээр нэр дурдсан дотоодын компаниуд парк шинэчлэлт хийхдээ бага зардлаар өндөр бүтээмж гаргах технологийг сонгон худалдан авч байгаа юм байна.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “АОДЭ” компанийн захирал Д.Боргил, Гложекс компанийн захирал Л.Наранбаатар нар гарын үсэг зурах ёслолд оролцов. Дээрх гурван гэрээний нийт үнийн дүн 11.4 тэрбум төгрөг аж.
Дараа нь “Нисээч интернэйшнл”, “”Их шижир баялаг “ компаниуд 4.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий хүнд даацын машин, ачигч, экскаватор нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав.
Өрөмдлөгийн салбарын гол төлөөлөгч болох “Элгэн” компани “Эпирок” компаниас 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий өрөм худалдан авч, мөн л хүчин чадлаа өргөтгөж байгаагаа зарлав. “Элгэн”-ий хамт олон нэг сая тууш метр өрөмдлөгийг хөдөлмөрийн аюулгүй байдлын 0 эрсдэлтэй гүйцэтгэжээ. Тус компани ЖОРК стандартаар өрөмдлөг хийдэг, Монголоос гадна Африк, Азийн орнуудад ч үйл ажиллагаагаа тэлжээ.
Эдгээр гэрээний нийт үнийн дүн 20 тэрбум төгрөг.