“Coal Mongolia 2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулган өчигдөр эхэлсэн юм.
Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх нь энэ чуулганы зорилго байдаг.
Манай улсын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортолж эхэлсэн. Энэ оны эхний долоон сарын байдлаар нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 482 (26 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг УУХҮЯ-наас мэдээлсэн юм.
Энэ нь салбарын онцлог үйл явдлын нэг болж байна. Мөн шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтий болон технологийн сорилттой тулгарсаар л байна.
Ингээд чуулганы эхний өдөр оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг харцгаая.