Coal Mongolia 2018 чуулган хоёр дахь өдрөө Шангри Ла зочид буудалд үргэлжилж байна. "Агаарын бохирдол" сэдэвт ил гэлүүдийн дараа хэлэлцүүлэг өрнөж байна.
Засгийн газрын тогтоолын дагуу ирэх оны тавдугаар сарын 15-наас хойш нийслэл рүү түүхий нүүрс оруулах хориотой. Хэрэв оруулсан тохиолдолд хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Чуулганд оролцож буй зарим оролцогч түүхий нүүрс түлэн, утаа ялгаруулсан иргэн, аж ахуйн нэгжийг торгох нь зүйтэй гэсэн санал дэвшүүллээ.
Засгийн газрын шийдвэр есөн сарын дараа хэрэгжиж эхэлнэ. Иймд сайжруулсан болон шахмал түлш үйлдвэрлэгчид бэлэн үү? Тэд гэр хорооллын өрхүүдийг түлшээр бүрэн хангаж чадах уу гэдэг нь чухал. Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдлийн захирал н.Халиун тээврийг бүрэн шийдвэл хүндрэл гарахгүй гэв.
Учир нь Ухаа Худаг дахь "Энержи Ресурс" компани түлш үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангана. Тус компани гурван жилийн хугацаанд 800 мянган тонн угааж баяжуулсан нүүрсээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хангах гэрээ хийсэн байна. Нийслэлийн байгаль орчны газраас тавьсан хүсэлтийг тус компани хүлээн авсан аж. Гэвч Өмнөговь аймгаас нийслэл рүү угааж баяжуулсан нүүрс тээвэрлэхэд нэг талдаа гураван өдрийн хугацаа зарцуулна.
Үнийн хувьд нэг тонн сайжруулсан түлшний үнэ 220 мянган төгрөг байх аж.