Уулын клубүүдийн хооронд уламжлал болон тав дахь жилдээ зохиогдож буй “Уулын эрчимт алхалтын тэмцээн” энэ оны есдүгээр сарын 8-ны бямба гарагт "Хайрхан аялагч клуб"-ыг үүсгэн байгуулагч Г.Барсболдын нэрэмжит болон зохион байгуулагдах гэж байна.
"Хайрхан аялагч клуб"-ээс санаачлан зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь уулын аялал, уулын гүйлтийг хөгжүүлэх зорилгын дор клубүүдийн хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, хамтын хамтын ажиллагааг өрнүүлэх, алхах сонирхолтой хүмүүст зөв мэдээлэл өгөх, сонирхолыг төрүүлэхэд оршдог. Энэхүү тэмцээнд нийслэл хот, орон нутгийн уулын болон явган аялалын клубууд оролцож ирсэн бөгөөд 2017 онд 19 багийн 114 тамирчин оролцож байсан юм.
Энэ жил
- Улаанбаатар аялагч клуб,
- Хоризон клуб,
- Өргил өөд клуб,
- Хаан банк хайкинг клуб,
- Хамтдаа алхацгаая клуб,
- Хайрхан аялагч клуб,
- Монгол Алтай төв клуб,
- Тэнгэр уулчдын клуб,
- ДЦС-Эрчим клуб зэрэг 18 баг мэдүүлгээ ирүүлсэн байна.
Тэмцээн Манзушираас гараалж Зайсангийн ам хүртэл 17.5 км зайг багаараа буюу 6 тамирчин зэрэг барианд орсноор дүгнэдэг ажээ. Өнгөрсөн жилийн тэргүүн байрын баг 2цаг 34 минут 06 секундэд тус зайг туулж байжээ.
Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тул клубын хуудсаар зочлоорой.
"Хайрхан аялагч клуб": https://www.facebook.com/khairkhan.hiking.club/