Хүйтрэхтэй зэрэгцэн нийслэлийн агаарын бохирдол ихэснэ. Жил бүрийн аравдугаар сараас хавар хүртэл нүүрсний гашуун хар утаа нийслэлийг бүрхэх болоод багагүй хугацаа өнгөрлөө.
Нийслэлийн засаг даргын Ногоон хөгжил, байгаль орчны асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өнгөрсөн хавраас хойш агаарын бохирдол бууруулах ямар ажлууд хийснээ Coal Mongolia 2018 хурлын үеэр танилцууллаа.
Агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь гэр хорооллын өрхүүдийн яндангаас гарч буй утаа, нийтийн тээврийн хэрэгслүүд, уурын зуухууд болон ДЦС-ууд байдаг.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 68, нийслэлийн хөрөнгөөр 10 уурын зуух буулгах юм байна. Мөн 2020 он гэхэд гэр хороололд шинээр 27 дэд бүтцийн төв барина. Энэ онд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт барьж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлбэ дэд станцыг барих ажил үргэлжилж байна.
Дэд бүтцийн төв барихад иргэдийн санал санаачилгад тулгуурладаг. Үүний тулд гэр хорооллын иргэд чухам хаана дэд бүтэц бариулах шийдвэрээ хамтран гаргаж, нийслэлийн захиргаанд хүсэлтээ уламжлах ёстой аж.