Цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй ерөнхий боловсролын сургуулийн багш нар есдүгээр сарын 7-ноос хугацаагүй ажил хаялт зарлахаар шийджээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нар "Багш нар хугацаагүй ажил хаяхаар шийдсэн бөгөөд ажил хаях хугацаанд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал тавина уу" гэсэн утгатай мэдэгдэлд эцэг, эхчүүдээр гарын үсэг зуруулж байна.
Харин хөдөө орон нутгийн сургуулиуд хэвийн хичээллэж буй юм. Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт ихэнх сургууль хэвийн ажилласан бол маргаашнаас эхлэн цалингаа 1.6 сая төгрөгт хүргэхээс нааш ажлаа хийхгүй байхаар шийджээ.